БНСУ-д дэлхийн ур чадварын тэмцээн өндөрлөв
2022-10-18 10:06:30
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн 15 оронд зохион байгуулагдаж байгаа 2022 оны дэлхийн ур чадварын тэмцээний БНСУ дахь уралдааны хаалт энэ сарын 17-нд боллоо. Солонгост болсон тэмцээнд оролцсон Хятадын зургаан  оролцогчийн 3 нь алт, 1 нь хүрэл, 2 нь шилдэг чадварын шагнал хүртжээ.


БНХАУ-ын Гуанжөү хотын Аж үйлдвэр худалдааны технологийн дээд сургуулиас ирсэн оролцогч Ян Шумин хөдөлгөөнт холбооны хэрэглээний нээлтийн төслөөр уралдаанд шинээр нэмэгдсэн тус төрлийн анхны алтан медалийг хүртэв. Мөн Шэньжэний технологийн дээд сургуулийн оролцогч Луө Кай, Чэн Шинь Юань нар 3D цахим тоглоом дахь урлагийн болон үүлэн тооцооллын төрлөөр тус тус алтан медаль хүртэж, Шанхайн аж үйлдвэрийн их сургуулиас ирсэн оролцогч Лян Жюнь вэб сайтын зураг төсөл хийгээд нээлтийн төрлөөр хүрэл медалийн эзэн болсон байна.


Есдүгээр сард эхэлсэн тус тэмцээн дэлхийн 15 оронд зэрэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд ирэх сарын сүүлчээр өндөрлөх ажээ. Ур чадварын олимп хэмээн өргөмжлөгддөг Дэлхийн ур чадварын тэмцээн нь нэр хүнд, байр суурь, хамралтын болон нөлөөллийн хүрээгээрээ ихэд алдаршсан бөгөөд мэргэжлийн нарийн ур чадваруудаараа өрсөлддөг приктик тэмцээн юм.