Хуулийн засаглалын тогтолцоо үндсэндээ бүрэлдлээ
2022-10-19 16:55:34
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төр, хуульзүйн хорооны нарийн бичгийн даргын орлогч Инь Бай энэ сарын 19-нд Хятад улсын хуулийн засаглалын талаар танилцуулахдаа, "Хятадын хуулийн засаглалын ерөнхий тогтолцоо үндсэндээ бүрэлдэж, Хятадын онцлогтой социализмын хуулийн засаглалын системийн байгуулалт хурдтай ахиж байна" гэжээ.

Мөн өдөр болсон ХКН-ын ХХ их хурлын Хэвлэлийн төвд болсон гурав дахь хэвлэлийн бага хурал дээр Инь Бай хэлэхдээ "ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпиний хуулийн засаглалын үзэл баримтлалын дагуу Төв хорооны бүгд хурлыг хуралдуулан хуулийн засаглалыг тал бүрээр хэрэгжүүлэх тухай судлан төлөвлөж, анх удаагаа Төв хорооны хуулийн засаглалыг бүх талаар хэрэгжүүлэх комиссыг байгуулан, хуулийн засаглалын тухай Төв хорооны ажлын хуралдааныг анх удаагаа хуралдуулсан юм. Шинжлэх ухаанчаар хууль боловсруулах, хуулийг чанд мөрдөж, хуулийг шударга хэрэгжүүлэх, бүх иргэдээрээ хуулиа сахих түвшинг дорвитой дээшлүүлж, социалист хуулийн засаглалтай улс орон байгуулахад хүчирхэг их хөдөлгөгч хүч сэлбэсэн байна" гэжээ.

Инь Бай хэлэхдээ: "Дараагийн шатанд үндсэн хуулиар гол болгосон Хятадын онцлогтой социалист хуулийн тогтолцоог улам төгөлдөржүүлж, нийгмийн засаглалын хуульжих түвшинг бүх талаар дээшлүүлнэ" гэжээ.