ХКН-ын ирээдүйн амжилтад эргэлзэхгүй байна гэв
2022-10-19 10:41:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын эрх баригч нам ХКН-ын XX их хурал энэ сарын 16-нд Бээжинд эхэлсэн юм. Гадаадын олон улс төрч ХТРТ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөх үедээ, "ХКН-ын удирдлагаар Хятадын ард түмэн хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтоо товлосон ёсоор биелүүлж, дэлхий нийтийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмрээ оруулах болно гэдэгт эргэлзэхгүй байна" гэж тэмдэглэцгээжээ.

Лаосын Ардын хувьсгалт намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тонглоун Сисоулит

Лаосын Ардын хувьсгалт намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тонглоун Сисоулит ХТРТ-ийн Лаос хэлний редакцийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, "ХКН-ын XX их хурал мэдээж ихээхэн чухал их үр дүнд хүрч, Хятадын нийт ард түмэнд үр өгөөжөө өгч, Хятад улсыг социалист орчин үеийн улс орон болгон бүх талаар бүтээн байгуулах шинэ аянд асар хүчирхэг хөдөлгөх хүч олгоно гэдэгт эргэлзэхгүй байна" гэжээ.

Вьетнамын коммунист намын Төв хорооны гишүүн, Гадаад харилцааны сайд Буи Тханх Сон

Вьетнамын коммунист намын Төв хорооны гишүүн, Гадаад харилцааны сайд Буи Тханх Сон ХТРТ-ийн Вьетнам хэлний редакцийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, "ХКН-ын бүх Хятадын төлөөлөгчдийн XX их хурал нь Хятадын улс төрийн амьдрал дахь нэгэн том үйл хэрэг төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон үйл явдал юм. ХКН-ын удирдлагаар Хятадын ард түмэн хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтоо зайлшгүй бүрэн дүүрэн биелүүлж, Хятад улсаа баян хүчирхэг, ардчилсан, соёлт, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнт социалист орчин үеийн хүчирхэг улс болгон бүтээн байгуулах болно гэдэгт бат итгэлтэй байна. Хятад улс тасралтгүй хөгжин дэвшиж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагаа, хөгжилд улам чухал идэвхтэй хувь нэмрээ оруулахыг Вьетнам улс ямагт дэмжинэ" гэж тэмдэглэсэн байна.

 

 



\Уртнасан\