Украин Европын холбооноос санхүүгийн дэмжлэг авчээ
2022-10-19 10:38:16
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев энэ сарын 18-ны өдөр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн салбар хорооны хурал дээр хэлэхдээ, "Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ болон техникийн бүслэлт тодорхойгүй хугацаагаар үргэлжилж магадгүй юм. Ийм нөхцөлд Орос улс ахлах мэргэжилтнүүдээ бэлтгэх ёстой" гэжээ.

Украин Европын холбооноос 2 тэрбум еврогийн дэмжлэг авсан тухай Украины Ерөнхий сайд Денис Шмихал энэ сарын 18-ны өдөр сошиал сүлжээнд нийтэлжээ. Энэхүү тусламжийг нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр Украины төсвийн яаралтай зарлагыг шийдвэрлэхэд ашиглах юм байна. Энэ нь ЕХ-ноос баталсан 5 тэрбум еврогийн макро санхүүгийн анхны хэсэг тусламж юм.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский сошиал сүлжээнд, "Энэ сарын 10-ны өдрөөс хойш Оросын армийн довтолгооны улмаас Украины цахилгаан станцын 30 хувь нь эвдэрч, орон даяар эрчим хүч тасалдсан" гэжээ. Одоогийн байдлаар Украин Оростой хэлэлцээ хийх боломжгүй хэмээн Зеленский хэлэв.