Авилгын эсрэг тэмцлийн дүнд нийгэм цэвэршинэ
2022-10-19 17:18:54
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-аас сүүлийн 10 жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, амжилт ололтуудын дундаас авилгатай хийсэн тэмцэл гадаад дотоодын олон нийтийн анхаарлын төвд байсаар ирлээ. ХКН-ын ХХ их хурлын үеэрх анхны хэвлэлийн бага хурал дээр Төвийн сахилга батыг хянан шалгах хорооны нарийн бичгийн даргын орлогч, Үндэсний хянан шалгах хорооны орлогч дарга Шяо Пэй "Авилгатай тэмцэх нь хөгжлийн хамгийн туйлбартай шийдэл юм. Авилга авах, өгөх нөхцөл, боломж байгаа бүх цаг үед тэмцлээ зогсоож болохгүй. Энэхүү бусармаг үйлдлийг бүрмөсөн таслан зогсоож бүрэн ялалт байгуулахын төлөө хичээн зүтгэсээр байх болно" гэжээ.

Арван жилийн өмнө ХКН-ын ХVIII хурал өндөрлөхөд Ши Жиньпин гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж, "Манай намын дотоодод авилга хахууль авах, ард олноос хөндийрөх, агуулгагүй хэлбэрдэх, хүнд суртал гаргах зэрэг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай олон асуудал оршиж буй. Бид үүнийг ухааран сэрж, намаа хүчтэй байлгах ёстой" гэсэн юм. Арван жилийн турш намын хатуу чанга шаардлага, стратегийн дагуу “1.4 тэрбум хүн ардаа гомдоохгүйн тулд олон мянган авилгачидтай өс зангидахаас айхгүй” тэмцэл өрнүүлэн, үүрэгт ажлаа ухамсарлан хэрэгжүүлсэн билээ.
Төвийн сахилга батыг хянан шалгах хорооны нарийн бичгийн даргын орлогч, Үндэсний хянан шалгах хорооны орлогч дарга Шяо Пэй хэлэхдээ, "Сүүлийн арван жилийн хугацаанд Хятадын сахилга батыг хянан шалгах хороо 4 сая 648 мянга гаруй гомдол хүлээн авч, дунд шатны 553 удирдлага, газрын даргын зэрэглэлийн 25 мянга гаруй хүн, сянийн захиргааны даргын зэрэглэлийн 182 мянга гаруй  хүнийг хянан шалгасан" гэжээ. Түүний ярианд үргэлжлүүлэн анхаарал хандуулцгаая.

“ХКН-ын ХVIII хурлаас хойш Төвийн сахилга батыг хянан шалгах хороо, Үндэсний хянан шалгах хорооноос шалгасан төрийн дунд шатны  553 удирдлагад  18 дахь сонгуулийн Төв хорооны гишүүн, Төвийн нэр дэвшигч 49 гишүүн, ХКН-ын 18 дахь сонгуулийн Төв хорооны сахилга бат байцаах хорооны 12 гишүүн болон  ХКН-ын 19 дэх сонгуулийн Төв хорооны гишүүн, Төвийн нэр дэвшигч 12 гишүүн, 19 дэх сонгуулийн Төв хорооны сахилга бат байцаах хорооны 6 гишүүн багтжээ. Хятад улсын Сахилга бат, хянан шалгах байгууллага нь бүх шатны чухал хариуцлагатай 207 мянган албан тушаалтны хэргийг хянан шалгасан байна. ХКН авилгатай хатуу тэмцэж чангахан шийтгэл оноохдоо, "Намын дүрэм, төрийн хуулийг зөрчсөн хэн ч байсан хариуцлагаа хүлээж, хатуу шийтгүүлнэ. Энэ бол хоосон үг биш" хэмээн ХVIII  хурлын дараа Ши Жиньпин даргын хэлсэн үгийг мөрдлөгө болгосон юм.
Шяо Пэй үргэлжлүүлэн хэлэхдээ, "ХКН-ын ХVIII хурлаас хойш Сахилга бат хянан шалгах байгууллага 74 мянга гаруй авилгын гэмт хэрэгтнийг илрүүлсэн бөгөөд үүнээс 48 хувь нь ХVIII хурлаас өмнө тухайн гэмт хэргийг үйлдсэн хүмүүс байжээ. 11 хувь нь ХКН-ын ХIХ  хурлын дараа анх удаа авилгын хэрэгт холбогдсон хүмүүс юм. Энэ тоо баримтаас харахад, тухайн асуудлыг шуурхай, үр дүнтэй хязгаарлаж чадсан байна. Дарамтлан залхаах арга хэмжээ болон бодлогын сурталчилгааны улмаас ХКН-ын ХIХ  хурлаас хойш нийт 80 мянга гаруй хүн хуулийн байгууллагад хандан өөрсдөө хэргээ хүлээн бууж өгчээ.

Шяо Пэй хэлэхдээ, "ХКН ард түмэн юунаас ч эрхэм хэмээх үзэл баримтлалыг мөрдөж, олон нийтийн ашиг сонирхлыг үл тоомсорлох зөрчил бүрийг залруулан, шинэ эриний 10 жилд ард олны хөлсийг сорж буй авилгач "ялаа"-нуудыг арилгаж байгаад иргэд хөдөлмөрчид ихээхэн талархалтай байна" гэжээ.

“ХКН-ын ХVIII хурлаас хойш Хятадын сахилга батыг хянан шалгах байгууллага боловсрол, эрүүл мэнд, ахмад настнуудын асрамж, нийгмийн даатгал, хуулийн хэрэгжилт, эрхзүйн шинэтгэл зэрэг нийгмийн олон салбар дахь иргэдийн ажил амьдралтай холбоотой авилга, хүнд суртлын асуудлаарх 650 мянга гаруй хэргийг илрүүлснээр гэмт этгээдүүдэд намын чанга засаглал, төв суртал, хатуу шийтгэлийг сануулж, авилгын эсрэг тэмцэл ард иргэдийн дэргэд өрнөж байгааг тэдэнд мэдрүүлсэн байна. Төвийн сахилга батыг хянан шалгах хороо сүүлийн арван жилийн турш Үндэсний статистикийн газартай хамтран иргэдийн дунд санал асуулга явуулсан бөгөөд зөвхөн энэ жилийн дүнгээс харахад,  ард иргэдийн 97.4 хувь нь намын чанга засаглал үр дүнд хүрлээ гэж үзжээ. Энэ үзүүлэлт нь 2012 оныхоос 22.4 хувиар нэмэгдсэн юм. Намын төв хороо төв суртал, хатуу сахилгыг эрхэмлэн авилгатай тэмцэх бодлого хэрэгжүүлсэн нь системээ туйлбартай шинэчлэх ХКН-ын үзэл баримтлалын шударга шулууныг харууллаа гэж судалгаанд  оролцсон иргэдийн 99 хувь нь үнэлжээ.
ХКН-ын ХХ хурлын илтгэлд "Намын чанга засаглал, өөрийгөө хөгжүүлэх хувьсгал цаашид ч үргэлжлэх болно" гэжээ. Энэ талаарх Шяо Пэйгийн ярианд анхаарал хандуулцгаая. 

“Авилгатай хийх тэмцэл нааш ухрахгүй, цааш үргэлжилнэ. Авилгын эсрэг нухацтай дайн зарлаж, авилга авах, өгөх нүх сүв бүрийг хааж, иргэдийн ухамсарт хуулийн мэдлэг түгээж, энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтолцоо механизмыг улам боловсронгуй болгож, нийгэм нийтэд сурталчлан засаглалын эерэг хандлагад шилжихийн төлөө хичээнгүйлэн зүтгэнэ”.