ХКН-ын ХХ хурлын үндсэн илтгэлд өндөр чанартай хөгжил нь орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулахын үндэс суурь гэдгийг тодорхойлжээ. Аравдугаар сарын 18-нд хурлын хэвлэл мэдээллийн төвд болсон анхны уулзалтад Бээжин, Тяньжинь, Хэбэй зэрэг долоон муж, хотын төлөөлөгчдийн багийн хэвлэлийн төлөөлөгч нар мэдээлэл хийлээ. Тэд ХКН-ын ХХ хурлын үндсэн илтгэлтэй холбогдох судалгааг танилцуулсан бөгөөд гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Энэ үеэр "Өндөр чанартай хөгжил" гэдэг нь хэвлэлийн төлөөлөгчдийн ярианы түлхүүр үг болжээ. Одоо та бүхэнд дэлгэрэнгүй агуулгыг бүрэн эхээр нь хүргэе.
Тухайлбал, Бээжингийн төлөөлөгчдийн багийн хэвлэлийн төлөөлөгч, Бээжин хотын намын төв хорооны байнгын гишүүн, нарийн бичгийн дарга Жао Лэй сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, "Бээжин хот нь нөхөн сэргээгдэхгүй үйлдвэрлэлийн санхүүжилтаа эрс багасгахын зэрэгцээ инновацад тулгуурласан санхүүжилтаа эрчтэй нэмэгдүүлж байна" гэлээ.
“Сүүлийн жилүүдэд Бээжин хот барилга байгууламжийн ашиглалтын талбайг 110 хавтгай дөрвөлжин километрээр багасгасан. Хотын төвийн бүс дэх оршин суугчдын бөөгнөрөл, барилгын нягтрал зэргийг бууруулж, нийслэлийн голлох үүрэг чадавхиудыг илүү сайжруулсан. Мөн инновацад тулгуурласан санхүүжилтийг нэмэгдүүлсэн юм. Бээжин хотын бүтээлч судалгаанд зарцуулах санхүүжилт 6.53 хувьд хүрсэн нь улсын хэмжээнд тэргүүлсэн. Энэ нь ихэнх хөгжингүй орнуудынхаас ч өндөр байгаа” гэжээ.
Тяньжинь хотын төлөөлөгчдийн багийн хэвлэлийн төлөөлөгч, Тяньжинь хотын намын хорооны орлогч нарийн бичгийн дарга Жинь Шянжүнь хэлэхдээ, “Тяньжинь хот нь үндэсний дэвшилтэт үйлдвэрлэлийн судалгаа хөгжлийн бааз бөгөөд Хятадын умард нутгийн олон улсын тэнгисийн тээврийн гол бүс. Түүнчлэн эдийн засгийн инновацийн жишиг бүс. Манай хот өөрчлөлт нээлтийн тэргүүний бүсийн үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд Бээжингийн ачааллыг хөнгөвчилж Шюн-Ань дагуул хотын бүтээн байгуулалтад бүх талаар оролцож байгаа ” гэжээ.
“Тяньжиний чөлөөт худалдааны туршилтын бүс нь Хятадын умард бүсийн чөлөөт худалдааны анхны туршиц юм. Бид шинэ тогтолцоо, бизнесийн орчныг энд анх туршин хэрэгжүүлж, уг бүсийн тогтолцооны 38 загварыг улсын дотоодод хуулбарлан ашигласан".
Хэбэй мужийн төлөөлөгчдийн багийн хэвлэлийн төлөөлөгч, Хэбэй мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Лянь И Минь хэлэхдээ “Бээжин, Тяньжинь, Хэбэйн хөгжлийг уялдуулахад Бээжингийн нийслэл хотын статусаас бусад үүргээс нь хөнгөвчлөх ажлыг Хэбэй муж сайтар дэмжихийн зэрэгцээ Бээжин, Тяньжинь хоттой холбогдож, тэдэнд үйлчлэнгээ өөрсдийн хөгжлийн явцыг түргэсгэх болно” гэлээ.
“Оны эхний хагаст Хэбэй муж болон Бээжин, Тяньжиний хооронд технологи дамжуулах гэрээний өртөг 39.4 хувиар өссөн байна. Одоогоор Бээжин, Тяньжиньтай Хэбэйг уялдуулан хөгжүүлэхийн суурь бэхжиж, хөгжлийн орон зай тэлж байгаа”.
Лянь И Минь үргэлжлүүлээд, Шюн-Ань дагуул хотын гол төслийн ажил саадгүй явагдаж байгаа бөгөөд нийт 460 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгджээ.
“Шань Ши муж өндөр чанартай хөгжлийг дэмжихэд аж үйлдвэрийн болон дижитал өөрчлөлтийг хамтад нь уялдуулах ёстой” гэж Шань Ши мужийн төлөөлөгчдийн багийн хэвлэлийн төлөөлөгч, мужийн намын хорооны байнгын гишүүн, мужийн орлогч дарга Жан Жифү санал болгожээ. Он гарснаас хойш, Шань Ши мужийн жилийн орлого нь 20 сая юаниас давсан үйлдвэрлэлийн нэмүү өртгийн өсөлтийн хурд хоёр оронтой тоогоо хадгалсаар байгаа бөгөөд улсдаа дээгүүр жагсаж байна. Стратегийн чанартай шинэ тулгар хөгжиж буй аж үйлдвэрлэлийн өсөлтийн хурд ийнхүү нэмэгджээ.
“Бид эрчим хүч зэрэг зарим чухал салбарынхаа давуу талыг бүрэн дүүрэн ашиглах ёстой. Шань Ши мужийг үндэсний эрчим хүчний салбарын дижитал шилжилт, Хятадын төвийн болон баруун бүсийн дижитал эдийн засгийн инноваци хөгжлийн шинэ түшиц газар болгохоор зорих ёстой".
Ляонин мужийн төлөөлөгчдийн багын хэвлэлийн төлөөлөгч, Ляонин мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, Далянь хотын намын хорооны нарийн бичгийн дарга Хү Юйтин хэлэхдээ, “Шинэ эриний алхаанд нийцүүлэн Ляонин муж өндөр чанартай хөгжлийг ахиулан, Хятадын зүүн хойд бүс нутгийг сэргээн хөгжүүлэхэд илүү их үүрэг гүйцэтгэх болно” гэжээ.
“Ляонин муж нь өндөр чанартай хөгжлийг дэмжих, үндэсний батлан хамгаалахын, хүнсний, экологийн, эрчим хүчний, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хамгаалах, мөн технологийн бие даасан байдлыг бий болгох, үндэсний бүсчилсэн хөгжлийн стратегийг дэмжих талаар илүү их үүрэг оролцоотой байх болно”.
Гирин мужийн төлөөлөгчдийн багийн хэвлэлийн төлөөлөгч, тус мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Лю Вэй хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд Гирин мужийн үр тарианы хэмжээ 35 тэрбум, 40 тэрбум килограммын босгыг давсан бөгөөд Хятадын нийт газар тариалангийн хоёрхон хувийг эзэлдэг газарт улсын нийт үр тарианы 5.92 хувийг бүрдүүлсэн байна. Энэ онд ч гэсэн Гирин муж ургацаараа дээд амжилт тогтоох төлөвтэй байна” гэлээ.
“Дараагийн алхмаар бид Гирин мужийн хөдөө аж ахуйн өвөрмөц давуу талыг ашиглан, мэдээлэлжүүлэлт, дижиталчлал, ухаалаг бүтээн байгуулалтыг түргэтгэн, үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадал, хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүн нийлүүлэх чадавхыг цогцоор нь сайжруулж, хүнсний үндэсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулахыг хичээнэ” гэжээ.
ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн багийн хэвлэлийн төлөөлөгч, ӨМӨЗО-ны намын хорооны байнгын гишүүн, нарийн бичгийн даргын орлогч Хуан Жычян хэлэхдээ, “ӨМӨЗО улсын салхины эрчим хүчний нөөцийн 57 хувь, нарны эрчим хүчний нөөцийн 21 гаруй хувийг бүрдүүлдэг. Цаашид зорилгоо ухамсарлаж, үйлдвэрлэлийн нийлүүлэлтийг сайжруулан улам хөгжүүлэхийн зэрэгцээ шинэ эрчим хүчний хөгжлийг дэмжих болно ” гэжээ.
“2025 он гэхэд Хятад улсын шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 135 сая киловаттад хүргэснээр шинэ эрчим хүч нь дулаан, цахилгааны эрчим хүчнээс давах болно. 2030 он гэхэд шинэ эрчим хүчний хэрэглээ хэдийнэ нийтлэг зүйл болж уламжлалт эрчим хүчийг орлоно. Мөн шинэ эрчим хүчний хангамжийн цогц систем бий болгох үйлст манлайлан шамдана”.