Хятад анагаахын эм үйлдвэрлэлийн салбар ашигтай байна
2022-10-20 14:26:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад анагаахын эм бэлдмэлийн үйлдвэрлэлийн салбарын ашиг орлого 2012 онд 515.6 тэрбум юань байснаа нэмэгдээд 2021 онд 700 тэрбум юаньд дөхсөнийг сурвалжлагч саяхан Хятадын үндэсний хятад анагаахын эм бэлдмэлийн хяналт удирдлагын товчооноос мэдээллээ.

Сүүлийн арван жилд улсын гол чухал лаборатори, Үндэсний төслийн судалгааны төв зэрэг улсын зэрэглэлийн томоохон индрүүдэд түшиглэн аж үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлсэн юм. Үндэсний хятад анагаахын эм бэлдмэлийн хяналт удирдлагын товчоо, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо хамтран хятад анагаахын эм бэлдмэлийг стандартжуулах төсөл хэрэгжүүлж, хятад анагаахын эмийн үйлдвэрлэл дэх чанарын хяналтыг чангатгаж, хятад эм бэлдмэлийн тоног төхөөрөмжийг сайжруулж, үйлдвэрлэлийн ухаалаг, ногоон хөгжлийг урагш ахиулсан байна.

Хятад улсын тус салбарын нөөцөд хийсэн дөрөв дэх удаагийн тооллого судалгаа дуусаж, хятад анагаахын эм бэлдмэлийн нөөцийн хэмжээг тодруулсан байна. Хятад анагаахын эмийн орц болох хээрийн зэрлэг ургамлын төрөл зүйлийг гэрийн нөхцөлд тарьж ургуулах, өөр зүйлээр орлуулах судалгаанд ахиц гарч, экологид ээлтэйгээр тарималжуулахыг дэмжиж, хятад эм бэлдмэлийн гарал үүслийг хянах мэдээллийн системийн хэрэглээний цар хүрээг улам өргөжүүлсэн юм. Үндэсний хятад анагаахын эм бэлдмэлийн хяналт удирдлагын товчоо, Шинжлэх ухаан технологийн яам зэрэг байгууллага хятад анагаахын эм бэлдмэлийн шинжлэх ухаан технологид оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, чанарлаг эмийн материал, эмийн найрлага, чанарын баталгаажуулалт, шинэ эм бэлдмэлийг зохион бүтээх талын судалгааг эрчимжүүлжээ.





\Уртнасан\