ХКН дэлхийн 600 гаруй намтай хамтран ажилладаг
2022-10-20 17:19:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны газрын орлогч дарга Шэнь Бэйли энэ сарын 20-ны өдөр мэдэгдэхдээ, "Өнөөдрийн байдлаар Хятадын коммунист нам дэлхийн 600 гаруй улс төрийн нам, байгууллагатай харилцаа холбоотой, хамтран ажиллаж байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд Хятадын коммунист нам гадаад харилцаагаа сайжруулж, ХКН болон дэлхийн улс төрийн намуудын хооронд өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээ, намын удирдагчдын дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин орчин үеийн Хятадын коммунистуудын дэлхийг таних үзэл бодол, үнэт зүйл, үүрэг хариуцлагыг системтэйгээр тайлбарлаж, улс төрийн намуудад тулгарч буй сорилт өөрчлөлтийг хамтдаа даван туулахыг уриалав. ХКН болон "Бүс ба зам"-ын дагуух орнуудын улс төрийн намуудын зөвлөлдөх механизмыг байгуулж, олон улсын иргэдийн "Дэлхийн хөгжлийн санаачилга"-ыг хамтран хэрэгжүүлэх талаар солилцооны бага хурал хийж, гадаадын 400 орчим улс төрийн намуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх арга туршлагаа хуваалцан тусламж дэмжлэг олгосон байна. ХКН мөн Олон улсын энх тайвны өдрийг ёслон тэмдэглэж, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хамтран хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулахыг уриалав" гэв.

Шэнь Бэйли хэлэхдээ, ХКН шинэ эриний социалист орнуудын эрх баригч намууд, хөрш зэргэлдээ болон хөгжиж буй орнуудын улс төрийн намууд, хөгжингүй орнуудын улс төрийн намуудтай харилцаагаа гүнзгийрүүлж, бүс нутаг, дэлхийн улс төрийн намуудын яриа хэлэлцээний олон талт тавцанг буй болгож, дэлхийн улс төрийн намын түншлэлийн харилцааг тасралтгүй сайжруулж, дэлхийн тэгш эрх, нээлттэй, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэлээ.