Хятадын туршлагаас суралцаж, энх тайван хөгжлийг хамтдаа ахиулна
2022-10-21 16:30:45
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын ХХ их хурал дэлхийн анхаарлын төвд байна. Тус их хурлын тайланд “хөгжил” хэмээх үг олонтаа дурдагдсаныг олон улсын ажиглагчид хүлээн зөвшөөрч, өнгөрсөн 10 жилд Хятад улс ХКН-ын удирдлага дор олсон амжилт хөгжлийг өндрөөр үнэлж, Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, энх тайван хөгжлийг хамтдаа ахиулахыг хүссэн байна.

Германы коммунист намын дарга Патрик Коблер: "ХКН түүхийн богино хугацаанд их амжилт олж улс орноороо ядуурлыг даван туулав. Энэ бол ХКН сонгогчиддоо өгсөн хариу бэлэг, мөн социолизм, марксизмын онол хийгээд Хятадын бодит ажиллагаа харилцан уялдсаны хамгийн шилдэг гэрч баримт юм" гэжээ.

Палестины Ард түмний тэмцлийн фронтын улс төрийн товчооны гишүүн Мохамед Алюш: "Өнөөдрийн Хятад улс бол дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц юм. Энэ бол маш чухал амжилт. Бид Хятадын анд нөхрийн хувьд Хятадын гэгээн саруул ирээдүйд бат итгэлтэй байна. Хятад улс хөгжлийн зөв замаар тасралтгүй урагшилна гэдэгт найдаж байна" гэжээ.

Венесуэлийн“Өмнөдийн гүүр олон улсын хөдөлгөөн”хэмээх байгууллагын дарга Паредес: "Хятад улс олон улсын харилцааны асуудлаар нээлттэй байр суурь баримталж, НҮБ-ын дүрмийг хамгаалж, дэлхийн энх тайванч хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж, олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж, дэлхий дахинд суралцууштай үлгэр дууриал болсон байна" гэжээ.