ХКН-ын ХХ их хурлын удирдлагын төлөөлөл хуралдав
2022-10-21 16:26:21
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 21-ний үдээс өмнө Ардын их хурлын танхимд ХКН-ын 20-р их хурлын дарга нарын төлөөлөл гурав дахь хурлаа хийж, 20-р удаагийн Төв хорооны гишүүн, бэлтгэл гишүүн болон Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хорооны гишүүнд нэр дэвшсэн хүмүүсийн жагсаалтын төслийг баталж, төлөөлөгчдийн олон багаар хэлэлцүүлсэн байна. Хурлыг Ши Жиньпин даргалав.

10-р сарын 20-ны үдээс хойш болон 21-ний үдээс өмнө төлөөлөгчдийн багуудын бүгд хурал болж, Төв хорооны гишүүн, Төвийн сахилга батыг хянан шалгах хорооны гишүүн болон бэлтгэл гишүүдийг урьдчилан сонгосон байна. Их хурлын сонгуулийн дүрмээр урьдчилсан сонгууль нь саналын зөрүүгээр сонгох аргачлалыг ашиглаж, тус зөрүү нь бүгд 8 хувиас давсан байна. Урьдчилсан сонгуулийн бүх ажил нь хууль дүрмийн дагуу өндөр хяналтан дор үйлдэгдсэн тул урьдчилсан сонгуулийн үр дүн нь хуульд нийцэж, бүрэн хүчин төгөлдөр болсон байна.