ХКН-ын XX их хурал өндөрлөв
2022-10-22 20:59:42
Share
Share this with Close
youtube WeChat

Долоо хоног үргэлжилсэн Хятадын эрх баригч нам болох ХКН-ын XX их хурал өнөөдөр буюу 22-ны үдээс өмнө Бээжингийн Ардын хурлын ордонд өндөрлөв.

Их хурлаар ХКН-ын 20-р сонгуулийн Төв хороо болон Төвийн сахилга бат шалгах хороог сонгож, өмнөх сонгуулийн төв хорооны илтгэлийг батлах шийдвэр, Төвийн сахилга бат шалгах хорооны ажлын итгэлийг батлах шийдвэр болон "ХКН-ын дүрэм"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг тус тус батлав.

ХКН-ын XIX их хурлаас нааших Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны шинэ үр дүнг “ХКН-ын дүрэм”-д бичин оруулж, ХКН-ын XX их хурлын дэвшүүлсэн ХКН-ын голлох үүргийн дагуу Намын дүрм дэх тэмцлийн харалтыг боловсронгуй болгон тодорхойлж, Хятад улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн стратегийн зорилтыг тодорхойлон  2035 онд орчин үеийн социалист улс орныг үндсэндээ бүтээн байгуулж, энэ зууны дунд үед хөгжин цэцэглэсэн, баян чинээлэг, ардчилсан, соёлтой, эв найртай, үзэсгэлэнт орчин үеийн хүчирхэг социалист улсыг байгуулах болно. Даруй хоёрдох зуун жилийн тэмцлийн харалтыг биелүүлэх болно гэж хурлаас тэмдэглэжээ.

Ши Жиньпин мөн өдөр хурлын даргалж хэлэхдээ, ХКН зуун жилийн тэмцлийг туулж, шинэ аян эхлүүлсэн байна. ХКН шинэ эрин үед, шинэ аянд дэлхий дахиныг анхаарлыг татсан шинэ амжилт гаргах бүрэн итгэлтэй байна гэжээ. Тэрээр бүх улсын үндэстнүүдийн ард түмнийг удирдан намын хорьдугаар их хурлын дэвшүүлсэн тэмцлийн зорилтыг биелүүлэхээр чармайхыг нийт намдаа хандан уриалсан байна.