Дэлхийн анхаарлын төвд байсан ХКН-ын XX их хурал 22-нд Бээжин хотноо өндөрлөв. Их хурлаар Хятад улс харилцан ашигтай хамтдаа хожих нээлттэй стратегийг баримтлан, хоёр талт, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааг дэмжин, дэлхийн хөгжлийн санаачилгын шинэ хөдөлгөгч хүчийг бий болгож, ивээх үзлийг эсэргүүцэн, өргөн олон хөгжиж буй орнуудын хөгжлийг хурдасгахыг дэмжих зэрэг эерэг дохио өгсөн байна. Үүнийг олон улсын олон улсын салбарынхан өндрөөр үнэлж байна.
Тайландын Үндэсний ассамблейн дарга Чуан Ликфай хэлэхдээ, сайн сайхан ирээдүйд хүрэхийн тулд олон талт үзлийг баримтлах ёстойг Хятадын дээд удирдагч тодорхой харж чадсан байна. Дэлхий нийтэд тулгамдаж буй бүх асуудлыг зөвхөн аль нэг улс орон шийдээд болохгүй, харин төв голч, шударга ёсыг баримтлах үндсэн дээр хамтран ажиллах хэрэгтэй, энэ бол юу юунаас ч чухал гэжээ.
Туркийн сэтгүүлч Мехмет Али Гуллер хэлэхдээ, Хятад улсын дэвшүүлсэн "бүс ба зам" санаачилга нь зам дагуух улс орон, бүс нутагт хөгжлийн боломж олгож, дэлхийн хөгжлийн санаачилга болон дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь дэлхийн энх тайван, хамтын хөгжилд зүг чиг зааж өгсөн юм. Олон улсын нөхцөл байдал улам ээдрээтэй энэ үед Турк зэрэг олон орон Хятад улсыг олон улсын тавцанд илүү чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.
Н.Пүрэвжав