Ши Жиньпинийг
ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонсгогдсонд баяр хүргэсэн захидал,
цахилгаан утас дэлхийн улс орнуудын улс төрийн намын удирдагчдаас ирсээр байгаа
талаар Синьхуа агентлаг мэдээллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Таныг Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд халуун баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. Хятадын Коммунист намын ХХ хурал амжилттай болсон нь таны улс төрийн нэр хүндийн илрэл бөгөөд таны удирдсан Хятадын Коммунист намын эв нэгдлийг бүрэн нотоллоо. Энэ хурлаас гаргасан шийдвэр нь Хятад улс эдийн засаг, нийгмийн хөгжлийн том зорилтуудаа амжилттай биелүүлж, Хятадын олон улс дахь байр суурь, нэр хүндийг тасралтгүй дээшлүүлэхэд тустай юм. Орос, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө миний бие таньтай үргэлжлүүлэн бүтээлч яриа хэлцэл хийж, нягт хамтран ажиллахад бэлэн байна. Танд эрүүл энхийг ерөөж бүх зүйлд амжилт хүсч байгаа бөгөөд өндөр албан тушаал тань шинэ амжилт бүтээлээр дүүрэн байхыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе" гэжээ.
Өмнөд Африкийн Африкийн үндэсний конгрессын дарга, ерөнхийлөгч Сирил Рамафоса "Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд тань баяр хүргэж, танаар дамжуулан Хятадын Коммунист намын Төв хорооны шинэ удирдлагуудад сайн сайхныг хүсэн ерөөе" гэжээ.
Түүнчлэн Аргентин, Беларус, Казахстан, Киргиз, Туркменистан, Пакистан, Унгар зэрэг улс орны нам бүлгийн удирдагчид Ши Жиньпин даргад баярын цахилгаан, захидал илгээжээ.