Дэлхийн залуучууд Хятадын хөгжлийн ойлголтыг ихээр хүлээн зөвшөөрч байна
2022-10-24 20:04:17
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын 20-р их хурлаас дурдахдаа: Хятад маягийн орчин үеийн хөгжлөөр Хятадын үндэстнүүдийн аугаа сэргэн мандалтыг урагшлуулна гэв, тэгвэл Хятадын орчин үеийн хөгжлийн ойлголт дэлхийн залуучуудын өргөн хүрээлэлийг олж байна. Бүх дэлхийн 30 орын 30-аас доош насны 4700 залуучуудын дунд явуулсан иргэний санал асуулгын дүнд харуулснаар, хөгжлийн зам өөрийн орны бодит байдалд суурилж, орчин үеийн хөгжилд цор ганц тогтсон загвар болон хаа ч тохирох стандарт гэж үгүй хэмээн санал асуулгад хамрагдагсдын 84.7% нь үзжээ. Санал асуулгад хамрагдсан залуучуудын 80.1% нь ХКН-ын дурдсан “ард түмнээр төв болгох” хөгжлийн ойлголтыг хүлээн зөвшөөрч, Хятад маягийн орчин үеийн хөгжил бол бүх ард түмэн хамтдаа баяжих орчин үеийн хөгжил юм хэмээн нийтээрээ сайшаасан байна.

Энэхүү “шинэ аян дахь Хятад орон” хэмээх бүх дэлхийн санал асуулгыг ХТРТ-ийн CGTN зөвлөхүүд Хятадын Ардын Их Сургуулийн үндэсний засаглал хийгээд олон нийтийн үзэл бодлын экологийн судалгааны хүрээлэнтэй хамтран өрнүүлсэн юм, судалгаанд хамрагдсан 4700 залуучууд дэлхийн таван тивын 30 орноос ирсэн юм. Үүнд АНУ, Их Британи, Франц, Герман, Итали, Япон, Австрали зэрэг хөгжсөн орны залуучууд 40%-ийг эзэлж, Кени, Нигер, Пакистан, Индонез, Перу, Аргентин зэрэг хөгжиж буй орны залуучууд 60%-ийг эзэлсэн байна.

Судалгааны явцад бүх дэлхийн залуучууд өнгөрсөн арван жилийн Хятадын хөгжлийг өндрөөр үнэлсэн байна. Үүнд, судалгаанд хамрагдагсдын 78.9% нь өнгөрсөн арван жилийн Хятадын эдийн засгийн амжилт хөгжлийг өндрөөр үнэлсэн бол, 83.1% нь Хятад улс шинжлэх ухаан технологийн салбарт маш их дэвшил хийсэн хэмээн үзэв, харин 74.1% нь Хятадын олон улсын байр суурь үргэлжлэн дээшилсэн хэмээн үзсэн бол, 79.1% нь ХКН-ыг Хятадын ард түмэн итгэн түшвэл таарна хэмээн үзсэн байна.