Хятадын шинэ удирдлагуудын товч танилцуулга
2022-10-24 11:23:09
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин

Ши Жиньпин, эрэгтэй, хятад үндэстэн, 1953 оны зургадугаар сард төрсөн, Шааньши мужийн Фупиний хүн. 1969 оны нэгдүгээр сард ажлын гараагаа эхэлж, 1974 оны нэгдүгээр сард ХКН-д элссэн. Чинхуа их сургуулийн Хүмүүнлэг, нийгмийн ухааны институтыг Марксизмын онол ба үзэл санаа, улс төр, боловсролын мэргэжлээр төгссөн. Магистрантурт эчнээгээр суралцаж төгссөн, хуульзүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Өдгөө ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга, БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Ли Чян

Ли Чян, эрэгтэй, хятад үндэстэн, 1959 оны долдугаар сард төрсөн, Жэжян мужийн Рүй-аний хүн. 1976 оны долдугаар сард ажлын гараагаа эхэлж, 1983 оны дөрөвдүгээр сард ХКН-д элссэн. Төвийн намын сургуулийн магистрын дипломтой. Мөн бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Өдгөө Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Жао Лэжи

Жао Лэжи, эрэгтэй, хятад үндэстэн, 1957 оны гуравдугаар сард төрсөн, Шааньши мужийн Ши-Аний хүн. 1974 оны есдүгээр сард ажлын гараагаа эхэлж, 1975 оны долдугаар сард ХКН-д элссэн. Төвийн намын сургуулийн магистрын дипломтой.

Өдгөө Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүнээр ажиллаж байна.

Ван Хүнин

Ван Хү Нин, эрэгтэй, хятад үндэстэн, 1955 оны аравдугаар сард төрсөн, Шаньдүн мужийн Лайжөүгийн хүн. 1977 оны хоёрдугаар сард ажлын гараагаа эхэлж, 1984 оны дөрөвдүгээр сард ХКН-д элссэн. Фүдань их сургуулийн Олон улсын улс төрийн салбарыг Олон улсын улс төр мэргэжлээр төгссөн, магистрын дипломтой. Мөн хуульзүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, профессор.

Өдгөө Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн албаны даргаар ажиллаж байна.

Цай Чи

Цай Чи, эрэгтэй, хятад үндэстэн, 1955 оны арван хоёрдугаар сард төрсөн, Фүжянь мужийн Ю Ши-гийн хүн. 1973 оны гуравдугаар сард ажлын гараагаа эхэлж, 1975 оны наймдугаар сард ХКН-д элссэн. Фүжяний багшийн их сургуулийн Эдийн засаг хуульзүйн ухааны институтыг Улс төр эдийн засгийн ухааны мэргэжлээр төгссөн, эчнээгээр магистрантурт суралцаж төгссөн, эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Өдгөө Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга, Бээжингийн 2022 оны өвлийн олимп, өвлийн паралимпын зохион байгуулах хорооны дарга, намын удирдах багийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Дин Шюе-шян

Дин Шюе-шян, эрэгтэй, хятад үндэстэн, 1962 оны есдүгээр сард төрсөн, Жянсу мужийн Наньтуны хүн. 1982 оны наймдугаар сард ажлын гараагаа эхэлж, 1984 оны аравдугаар сард ХКН-д элссэн. Фүдань их сургуулийн Менежментийн ухааны институтыг Засаг захиргааны удирдлагын мэргэжлээр төгссөн, эчнээгээр магистрантурт суралцаж төгссөн, байгалийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан, профессорын зэргийн ахлах инженер.

Өдгөө Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга, Төвийн болон улсын байгууллагуудын ажлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Ли Ши

Ли Ши, эрэгтэй, хятад үндэстэн, 1956 оны аравдугаар сард төрсөн, Ганьсу мужийн Лян Даны хүн. 1975 оны долдугаар сард ажлын гараагаа эхэлж, 1982 оны нэгдүгээр сард ХКН-д элссэн. Ши Аний багшийн дээд сургуулийн Хятад хэлний салбарыг Хятад хэл уран зохиолын мэргэжлээр төссөн, бакалаврын диплом, бизесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Өдгөө Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны сахилга батыг шалгах хорооны нарийн бичгийн дарга, Гуандүн мужийн намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна.