ХКН-ын
Төв
хорооны Бодлого судлалын газрын дарга Жян Жиньчюань энэ сарын 24-нд хэлэхдээ,
"Бүх
нийтээрээ хамт баяжин чинээлэгжих нь урт хугацааны түүхийн замнал. Яарч
болохгүй. Хүлээж
сууж ч болохгүй"
гэжээ.
Жян Жиньчюань ХХ их хурлын илтгэлийг тайлбарлах хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарлахдаа, "Яарч болохгүйн учир нь улс орныхоо үндсэн нөхцөл байдалд суурилсан бодит судалгаан дээр үндэслэх шаардлагатай гэсэн үг юм. Хятад улс ч гэсэн хөгжиж буй орон учраас эдийн засаг нийгмийн хөгжлийнхөө дагуу, үйлдвэрлэлийн хүчин чадлыг цаашид чөлөөлөн хөгжүүлж, нийгмийн баялгийг тасралтгүй хуримтлуулж, ард түмний амьжиргааны түвшнийг тогтмол дээшлүүлэх шаардлагатай. Хүлээж сууж болохгүй гэдэг нь үр дүнтэй бодлого хэрэгжүүлэн, боломж нөхцөл бүрдүүлж, тогтолцоогоо боловсронгуй болгон, орлогын зөрүүг багасгахыг хэлж байгаа юм. Хөгжсөн хойноо баян ядуугийн ялгааны асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй хөгжлийн явцдаа энэ асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн, хамтаар баяжин чинээлэгжих зорилтдоо үр дүнтэй хүрч буйг ард иргэдэд мэдрүүлэх ёстой" гэжээ.