Энэ оны эхний гурван улиралд Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ 31.11 их наяд юаньд хүрсэн нь ноднингийн адил хугацааныхаас 9.9 хувиар өссөнийг Гаалийн ерөний газрын статистик харуулжээ. Эдгээрийн дотор экспорт 17.67 их наяд юаньд хүрсэн нь 13.8 хувиар, импорт 13.44 их наяд юаньд хүрсэн нь 5.2 хувиар тус тус өсөж, худалдаа 4.23 их наяд юанийн ашигтай гарсан нь 53.7 хувиар тэлжээ. Ам.доллароор тооцоолбол энэ оны эхний гурван улиралд Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ 4.75 их наяд ам.долларт хүрсэн нь 8.7 хувиар нэмэгджээ. Үүнд экспорт 2.7 их наяд ам.долларт хүрсэн нь 12.5 хувиар, импорт 2.05 их наяд ам.долларт хүрсэн нь 4.1 хувиар өсөж, худалдааны баланс 645 тэрбум 150 сая ам.доллар ашигтай гарсан нь 51.6 хувиар нэмэгджээ.
Есдүгээр сард Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ 3.81 их наяд юаньд хүрсэн нь 8.3 хувиар өсчээ. Үүнд экспорт 2.19 их наяд юаньд хүрсэн нь 10.7 хувиар, импорт 1.62 их наяд юаньд хүрсэн нь 5.2 хувиар нэмэгдэж, худалдааны баланс 573 тэрбум 570 сая юань ашигтай гарсан нь 29.9 хувиар өргөжжээ. Үүнийг ам.доллароор тооцоолбол есдүгээр сард Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ 560 тэрбум 770 сая ам.долларт хүрсэн нь 3.4 хувиар нэмэгджээ. Эдгээрийн дотор экспорт 322 тэрбум 760 сая ам.долларт хүрсэн нь 5.7 хувиар, импорт 238 тэрбум 10 сая ам.долларт хүрсэн нь 0.3 хувиар нэмэгдэж, худалдаа 84 тэрбум 750 сая ам.долларын ашигтай гарсан нь 24.5 хувиар нэмэгджээ.
Ердийн худалдааны импорт экспорт хоёр оронтой тоогоор өсөн нэмэгдэж, эзлэх хэмжээ нь дээшилжээ. АСЕАН, Европын Холбоо, АНУ зэрэг худалдааны гол түншүүдтэй хийсэн импорт экспортын хэмжээ өссөн байна. Хувийн компаниудын импорт экспорт эрчтэй өсөж, эзлэх хэмжээ нь ч нэмэгдсэн байна. Электрон бараа бүтээгдэхүүн, хөдөлмөр нягт төвлөрсөн хэлбэрийн бүтээгдэхүүний экспорт ч нэмэгджээ. Харин төмрийн хүдрийн импорт буурч, түүхий газрын тос, нүүрс, байгалийн хий, шар буурцаг зэргийг импортолсон хэмжээ буурч, үнэ нь өссөн байна.
\Уртнасан\