ХКН-ын Төв хорооны Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Му Хун энэ сарын 24-ний өдөр хэлэхдээ, "Өндөр чансаатай хөгжил нь Хятадын орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах үндсэн үүрэг зорилт гэдгийг тодорхойлж, хөгжлийн чансаа нь өнөөгийн бодит байдал болон алс хэтээ бодсон зүйл гэдгийг ХКН-ын ХХ их хурлын илтгэлд тодруулсан юм" гэжээ.
Тэрээр ХХ их хурлын илтгэлийг тайлагнах хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Коммунист намын ХХ их хурлын илтгэл нь хөгжлийн шинэ төлөв байдлыг түргэтгэх, инновацид суурилсан хөгжлийн стратегийг тууштай хэрэгжүүлэх, социалист зах зээлийн эдийн засгийн дээд түвшний тогтолцоог бүрдүүлэх, хөдөө тосгоны сэргэн мандалтыг бүх талаар ахиулах, бүс нутгийн уялдаа холбоог нэмэгдүүлэх, гадаадад нээлттэй байхыг чухалчлах зэрэг чансаатай хөгжлийг хэрхэн бий болгох тухай зохицуулалт хийсэн” гэжээ.
Өнөөгийн болон ирээдүйд чиглэсэн эдгээр стратегийн арга хэмжээ нь гадныхны сэжиг эргэлзээг арилгаж, Хятадын хөгжилд итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх болно гэж Му Хун хэллээ.