ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын дэд сайд Сүнь Е Ли энэ сарын 24-нд хэлэхдээ, "Хятад улс бусад орны хөгжлийн загварыг оруулж ирэхгүй. Бусад орнууд өөрийн загвараа Хятад улсад албаар тохохыг эрс эсэргүүцэнэ. Түүнчлэн бид Хятад улсын загварыг гадагш түгээхгүй. Бусад орнууд Хятад улсын хөгжлийн загварыг хуулбарлахыг шаардахгүй" гэсэн байна.
Сүнь Е Ли ХКН-ын Төв хорооны зүгээс намын ХХ их хурлын тайланг тайлбарлах хэвлэлийн бага хурал дээр "Хятад маягийн орчин үеийн шинэчлэл"-ын тухай тайлбарлажээ. Тэрбээр, "Хятад маягийн орчин үеийн шинэчлэл" бол хүн амын цар хүрээгээр асар том шинэчлэл, нийт иргэдээ чинээлэгжүүлэхийн төлөөх хамтын шинэчлэл, материаллаг соёл иргэншил хийгээд оюуны соёл иргэншил харилцан зохирсон шинэчлэл, хүн ба байгаль эвсэг зохицонгуй хамт оршсон шинэчлэл, энх тайван хөгжлийн замнаар замнах шинэчлэл юм” гэжээ.
Сүнь Е Ли хэлэхдээ: Ямарваа улс орны өөрсдийн байдалд нийцсэн орчин үеийн шинэчлэлийн замналыг эрэлхийлсэн хүчин чармайлт бүхнийг нь хүндэтгэн үзэх ёстой. “Хятад маягийн орчин үеийн шинэчлэл” бол хүн төрөлхтөн орчин үеийн шинэчлэл хийх шинэ сонголтыг санал болгосон. Энэ бол хүн төрөлхтөний нэгэн зүйлийн олон талт үзэл баримтлал, өөр өөр соёл иргэншил, өөр өөр улс орон харилцан солилцоо өрнүүлэх, харилцан суралцах байр суурь юм. Хэрэв олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсын хөгжлийн туршлагаас суралцахыг хүсвэл бид сэтгэл харамгүйгээр танилцуулах болно. Үүний зэрэгцээ бид бусад орны туршлагатай чин сэтгэлээсээ танилцан, судалж, суралцах болно" гэв.
\Уртнасан\