Хятадын ирээдүйн хөгжлийн урагшлах чиглэлийг заав
2022-10-25 19:26:11
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 25-нд болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч, ХКН-ын XX их хурлыг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж, олон орны удирдагч нар Хятадын талд баяр хүргэцгээсэн байна. Та холбогдох байдлыг танилцуулж өгнө үү гэж асуусанд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, сүүлийн өдрүүдэд олон улсын хамтын нийгэмлэг ХКН-ын XX их хуралд анхаарал хандуулж, таван тивийн маш олон орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, улс төрийн нам болон чухал байгууллагын удирдагч нар цахилгаан, захидал ирүүлж, Ши Жиньпин ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд халуун баяр хүргэж, ХКН-ын XX их хурал амжилттай өндөрлөснийг идэвхтэй үнэлсэн байна гэжээ.

Ван Вэньбинь онцлохдоо: ХКН-ын XX их хурал Хятадын ирээдүйн хөгжлийн урагшлах чиглэлийг заан өгч, Хятад улс дэлхийн олон оронтой найрсаг хамтын ажиллагаа өрнүүлэхэд хүчирхэг хөдөлгөгч хүч сэлбэсэн байна. Бид олон орны ард түмэнтэй хамт байж, энх тайван хөгжил, шударга байдал, төв ёс, ардчилал, чөлөөт байдал зэрэг бүх хүн төрөлхтний хамтын үнэт зүйлийг бадруулж, дэлхийн энх тайвныг хамгаалан дэлхийн хөгжлийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг урагшлуулж, дэлхий ертөнцийн сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлон байгуулах болно гэжээ.