Хүн байгаль эвсэн зохицсон үзэсгэлэнт Хятад улс
2022-10-25 15:50:56
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын Экологи байгаль орчны яамны дэд сайд Жай Чин энэ сарын 21-нд Бээжинд танилцуулснаар, сүүлийн арван жилд Хятад улс агаар, ус, хөрсийг хамгаалан сайжруулах талаар  асар их хүчин чармайлт гаргаж, хот суурингийн хүрээлэн буй орчин хүн оршин амьдрахад илүү таатай болж, “Хүн байгаль эвсэн зохицож хамтдаа оршсон” олон сайхан үзэмж, амьд жишээнүүд бий болсон юм гэв.

Хятад улсад эдүгээ таван газарт үндэсний паркийн цогцолбортой бөгөөд шат бүрийн, төрөл зүйл бүрийн байгаль хамгаалалтын бүсийн талбай нь Хятад улсын хуурай газрын 18 хувийг эзэлж байна. Юннань мужийн зэрлэг зааны сүрэг хойд зүгт аялсан, Хөхмөрөнд байдаг мөрний гахай үзэгдэх нь олширсон, төвөд бөхөнгийн төлжилт хийгээд нүүдэл гээд олон зүйлийг дурдаж болох бөгөөд зэрлэг ан амьтан, ургамалын нэн ховордсон төрөл зүйлийн зэрлэг байгаль дахь популяц, тоо хэмжээ нь сэргэн нэмэгдсэн байна.

Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сы Гүнян ууланд жуулчид аялан байгалийн сайхантай танилцаж байгаа нь.

 

2022 оны 6-р сар. Унадаг дугуйгаар аялагч хэдэн залуучууд Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Ганьзигийн төвөд үндэстний өөртөө засах жөүд аялан, тухайн нутгийн үзэмж, сонин сайхантай танилцаж байгаа нь.

2022 оны 4-р сар. Хятадын өмнөд нутгийн Жянши мужийн Шинь Юй хотын бага сургуулийн сурагчид тухайн нутгийн цайны тариаланд очиж цайны навч түүх практикт оролцож байгаа нь.

2022 оны 10-р сар. Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн Чянь Дүн-наний мяо, тун үндэстний өөртөө засах жөүгийн Цунжян сяний уулс, барилга цогцолбор, гүүр үүлэн завсраар үзэсгэлэнт зураг мэт харагдана. 

2020 оны 12-р сар. Хятадын зүүн нутгийн Жэжян мужийн Ханжөү хотын Чиншань нууран дахь ойн үзэмж.

2017 оны 10-р сар. Хятадын баруун хойд нутгийн ШУӨЗО-ны Тарвагатай бүсэд нар туссан сайхан өглөө үхэр хонь бэлчиж байгаа нь. 

2017 оны 7-р сар. Хятадын баруун хойд нутгийн Хөхнуур мужийн Хөхшилийн байгалийн нөөц бүс нь Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 51 дэх өв газар болов.

2021 оны 7-р сар. Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн зэрлэг азийн зааны сүрэг аялсан нь зам дагуух хүмүүсийн анхаарлыг ихэд татаж, зааны сүргийг хүмүүс сайтар хамгаалсан юм.

2020 оны хавар. Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн Кай Ян сяний ойд маш олон хөх дэглий шувуу ойн дотор өндөглөн үржиж, өндөгнөөсөө гарсан дэгдээхий идэш хүлээн, эх шувуу үүрээ сахин хамгаалж, идэш агнахаар явсан эцэг шувууг харьж ирэхийг нь хүлээнэ.

2022 оны 7-р сар. Хятадын төв нутгийн Хубэй мужийн И Чан хотод гол мөрөнд харагдсан мөрний гахай. 

2018 оны 10-р сар. Хятадын хойд нутгийн ӨМӨЗО-ны Улаанхад хот. Малчид уулархаг бүсийн бэлчээрт мал хариулж байгаа нь.

2013 оны 7-р сар. Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн Шин И хотын Вань Фэн-линий үзэмж.

2017 оны 4-р сар. Хятадын төв нутгийн Хубэй мужийн Энь Шы хотын Сы Дү голын том гүүр борооны дараа үзэсгэлэнтэй харагдана.




\Уртнасан\