Синьхуа агентлаг Ши Жиньпиний хөрөг нийтлэлийг нийтлэв
2022-10-26 16:58:14
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг “Шинэ аяныг удирдан дагуулагч Ши Жиньпин” хэмээх гарчигтай 20 мянга гаруй үсэг бүхий хөрөг нийтлэл гаргаж, Хятад улсын дарга Ши Жиньпиний улс төрийн болон хувийн амьдралынх нь нарийн ширийн зүйлсийг тодруулан, түүний төр улсаа зассан практик дахь үзэл санаа, онолын үндэс суурийг нь танилцуулсан байна.

Хэдхэн хоногийн өмнөхөн хуралдсан ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны нэгдүгээр бүгд хурлаар Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон юм. Албан ёсны мэдээллийн агентлаг эрх баригч намын дээд удирдагчийн тухай хөрөг нийтэлдэг нь нэг төрлийн уламжлал болсон зүйл.

Энэхүү хөрөг нийтлэлд маш олон үйл явдлын хэлхээ холбоогоор дамжуулан Ши Жиньпиний өсвөр насны амьдрал, гэрийн боловсрол, ажил үйлсийн гараа, явц, төрийн эрхийг атгасан амжилт ололтыг нарийн тодорхой танилцуулжээ.

Тус нийтлэлд, БНХАУ байгуулагдсаны дараахан төрсөн Ши Жиньпин нь бүгд найрамдах улс “хөл дээрээ босож зогссон” бахархлыг биеэр мэдэрч, өөрчлөлт нээлтийн үйлст урам зоригтой оролцож, Хятад улсын хөгжилд алсыг харсан системтэй төлөвлөлт хийж, Хятадын үндэстнүүдийн хүчирхэгжлийг удирдан чиглүүлсэн юм. Тэрбээр ард түмнийхээ дунд маш их нэр хүндтэйн зэрэгцээ гадаадын улс төрийн зүтгэлтнүүдийн сайшаал хүндлэлийг хүлээсэн юм гэж тэмдэглэжээ.

Мөн нийтлэлд тэмдэглэхдээ, "10 жилийн өмнө түүнийг засгийн эрхэнд гарах үед Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсон хэдий ч авлига, хүрээлэн буй орчны бохирдол, баян ядуугийн туйлшрал зэрэг олон сорилтуудтай тулгарч байсан. Харин тэрээр эрх баригч намыг өөрчилж шинэчлэх стратегийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Хятадын ардчилал бол бүх үйл явцад ард түмнийг төлөөлдөг ардчилал бөгөөд ард түмний шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг зохицуулахад чиглэгддэг. Харин санал хураах үед амь орж бусад үед нь унтаа байдалд байдаг хэлбэрдэлт биш гэж тэрээр онцолсон байна. Үндсэн хуулийн өмнө тангараг өргөсөн Хятад улсын даргын хувьд, түүний дэвшүүлсэн хууль дээдлэх цогц арга хэмжээ нь үндэсний засаглалын гүн гүнзгий хувьсгал болсон бөгөөд "Хүн төвт хөгжил"-ийн дагуу шинийг санаачилсан, зохицуулалттай, ногоон, нээлттэй, хамтдаа хуваалцсан шинэ хөгжлийн үзэл баримтлал бүхий, ард түмэн хамтдаа баян чинээлэг амьдрахыг дэмждэг зарчимтай.

Уг нийтлэл гадаад, дотоодод тулгарч буй эрсдэл, сорилтыг даван туулсан Ши Жиньпиний тэсвэр хатуужил, эр зориг, тууштай байдлыг баримтаар дурджээ. "Бэрхшээлээс тэр хэзээ ч ухардаггүй, үзэл баримтлалынхаа төлөө тэр хэзээ ч бууж өгдөггүй" хэмээн нийтлэлд тэмдэглэжээ.

Уг нийтлэлд мөн түүний гадаад айлчлал, оролцсон олон улсын арга хэмжээг дурдаж, тэрээр хүн төрөлхтний соёлын олон талт байдлыг үнэлдэг, дэлхий нийтэд тулгамдаж байгаа асуудалд бодитой санаачилга гаргадаг гээд түүний санаачилсан хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын тухай үзэл баримтлал нь ХКН-ын намын дүрэм болон Үндсэн хуульд бичигдэж, НҮБ-ын чухал бичиг баримтад ч орсныг онцолсон байна.

Ши Жиньпинээр удирдуулсан Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн олон асуудлыг шийдвэрлэх зорилготой шинэ соёл иргэншлийн хэлбэрийг бий болгосон юм. Ши Жиньпиний дурдсан хөгжлийн зураглалаас харахад, дэлхийн хамгийн том хөгжиж буй орон болох Хятад улс нь 2035 он гэхэд орчин үеийн шинэчлэлийг үндсэндээ биелүүлэх болно. Хятад улс өөрийн өвөрмөц арга барилаар дэлхийн орчин үеийн шинэчлэлийн үйл явцад асар их амжилт гаргаж буй нь ХКН-ын хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулж буй хамгийн том хувь нэмэр юм хэмээн уг нийтлэлд дурджээ.

Нийтлэлийн эцэст, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалаар энх тайван, тогтвортой, нийтлэг аюулгүй, нийтээрээ хөгжин цэцэглэсэн, нээлттэй хүртээмжтэй, цэвэр үзэсгэлэнт дэлхий ертөнцийг байгуулах шинэ аянаа эхлүүлэв гэжээ.