Африкт туслах гэж байгаа бол хоригоо цуцлах ёстой
2022-10-26 20:56:05
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 25 бол өмнөд Африкийн хөгжлийн хамтын цогцоос тогтоосон “хоригийн эсрэг өдөрлөг” юм. АНУ зэрэг барууны орнууд Зимбабвед тавьсан хоригоо цуцлахыг Африкийн орнууд дахин уриалсан байна. Саяхан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы ердийн хэлэлцүүлэг дээр Намиб улсын ерөнхийлөгч Хаге Гейнгоб Америк зэрэг барууны орнуудын урт хугацааны хууль бус хориг арга хэмжээг хатуу зэмлэн буруушааж, Зимбабвег хоригийн хүнд дарамтаас гаргаж, хөгжлийн боломж олгох ёстой гэжээ. Энэхүү байр суурь нь олон улсын хамтын нийгэмлэгт өргөнөөр хүрээлэгдсэн байна.

АНУ-аас Зимбабвед тавьсан ганц талын хориг өнөө гэхэд 20 гаруй жил үргэлжилж байна. Бүртгэлийн дагуу, өнгөрсөн 20 жилийн турш Зимбабве гаднын хориг арга хэмжээний улмаас нийт 40 тэрбум ам долларын эдийн засгийн хохирол амсаад байгаа ажээ.

Америкаас Зимбабвед тавьсан хориг арга хэмжээ бол даруй АНУ урт хугацаанд Африкийн орнуудын дотоод хэрэгт хүндлэнгээс оролцож байгаагийн дүр зураг юм. Өнгөрснийг эргэцүүлэхэд, АНУ ерөөсөө Африкийн орнуудтай эрх тэгшээр харилцан, эрх тэгшээр хамтран ажиллаагүй.

Одоогоор Украины хямрал улам гаарч буйн улмаас үр тарианы аюулгүй байдлын хямрал, эрчим хүчний хямрал зэрэг эрсдэлүүд нэмэгдсээр байна, эдгээр нь эдийн засгаа сэргээн хөгжүүлэх гэсэн Африкийн орнуудад маш том сорилт авчирч байна. Харин Америкаар толгойлуулсан барууны орнууд Африкт нүүрлээд байгаа хөгжлийн хүнд асуудлыг анхаарахгүй мөртөө хориг арга хэмжээгээ үргэлжлүүлж, бүр цаашлаад Африкийн орнуудыг шахан өөрийнхөө талд оруулахаар оролдож байна. Энэ нь гал дээр тос нэмсэн хэрэг болох юм. Цар тахал хамгийн хүнд байсан үед, Америк зэрэг барууны орнууд нэг талаар өөртөө их хэмжээний вакцин нөөцөлж, нөгөө талаар хугацаа нь тулах гэж байгаа вакцинаа Африкт хүргэн өгч байсныг хүмүүс мэдэж байгаа. Иймэрхүү хуурамч “буяны ажиллагаа” нь Африкийн ард түмний сэтгэлийг шархлуулсан байна.

Энэ оны 8-р сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хоёр дахь удаагаа Африкт айлчилж, Сахара-гаас өмнөших Африкт хэрэгжүүлэх Америкийн шинэ стратегиа зарлаж, ирээдүйн 5 жилд Америк Африкийн нээлттэй байдлыг ахиулж, цар тахлын дараа Африкийн эдийн засаг сэргэн өсөхөд туслах болно гэжээ. Энэ зун АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, 12-р сарын дунд арав хоногт Вашингтонд Америк-Африкийн удирдагчдын дээд хэмжээний хурлыг зохиож, “Америкийн Африкт хийсэн урт хугацааны амлалтаа харуулж”, “Америк Африкийн харилцааны чухал чанарыг товойлгож”, “дэлхийд хамтын чухал асуудлаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ” гэв.

Америк үнэнээсээ Африк тивд туслах гэж байгаа уу, эсвэл хоосон амлалтаа дахин дахин хийж байгаа болов уу ? Бодит байдал бол хамгийн сайн гэрч юм. Хэрэв хамтран ажиллахаар байгаа бол, Вашингтон эн тэргүүнд Африкийн зарим оронд чиглүүлсэн хориг арга хэмжээнүүдээ цуцлах хэрэгтэй.    \Ганаа\