ХКН-ын 20-р сонгуулийн төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Ши Жиньпинд гадаадын олон улс орны нам төрийн зүтгэлтнүүд баяр хүргэж, цахилгаан утас, захидал ирүүлсээр байна.
Монгол улсын Ардын намын дарга, Ерөнхий сайд Оюун Эрдэнэ, "Эрхэм таны удирдлага дор ХКН орчин үеийн социалист улс орныг бүх талаар амжилттай цогцлоон байгуулж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг ахиулах том зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн илэрхийлжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, “Солонгосын хойг, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг сахин хамгаалахын тулд эрхэмсэг Таньтай байнга хэлхээ холбоотой байж, хамтран ажиллахыг хүсэж байна. БНХАУ-д хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.
Японы Либерал ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Фумио Кишида, "Эрхэм таныг ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж байна. Эрхэмсэг удирдагч таньтай хамт Япон, Хятадын харилцааны хөгжлийн чиг хандлагыг хоёр орны ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгт тодруулан харуулж, хоёр орны харилцааг бүтээлч, тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ.