ХКН-ын XX их хуралд намын төлөөлөгчөөр оролцсон Жү Ю-Юн бол Хятадын инженерийн ШУА-ийн академич, Юньнаний хөдөө аж ахуйн их сургуулийн хүндэт захирал юм. Долоон жилийн тэртээ буюу 2015 онд Хятадын инженерийн ШУА Юньнань мужийн Ланьцан сяныг сонгож ядуурлаас гаргах ажлыг эхлүүлэхэд 60 настай байсан Жү Ю Юн тус сяны Хаожиба тосгонд очиж ажиллажээ.
Ланьцан сянь нь Хятадын нэн ядуу бүс нутаг байсан учраас тосгоны иргэдийг ядуурлаас ангижруулахын тулд Жү Ю-Юн тариан талбайд судалгааны ажлаа хийх болов. Тэрээр олон жилийн судалгааны үр дүн болох өвлийн төмс тарих арга туршлагаа тариаланчидтай хамтран тосгонд туршжээ. Тухайн бүс нутгийн цаг уурын өвөрмөц нөхцөл байдал нь элбэг ургац авч, зах зээлд нийлүүлэх боломж бүрдүүлж, төмс нь өндөр үнэтэй зарагдаж, тариачид ядуурлаас ангижирч, академич Жү Ю-Юн иргэдэд "Төмсний академич" хэмээн нэрлэгдэх болжээ.
Эдгээр жилүүдэд тэрээр уулын тосгонд хятад эмийн ургамал тарихыг санаачлан, иргэдийг сургалтад хамруулснаар тухайн нутагт ядуурлаас ангижирсан жишээ олноор тоологдох болсон юм.
Н.Пүрэвжав