Тосгоноо хөрөнгөжүүлсэн Ян Нин
2022-10-27 11:40:36
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын XX их хуралд төлөөлөгчөөр оролцсон Ян Нин бол Гуаншигийн Жуан үндэсний өөртөө засах орны Рүншүйн Мяо үндэстний өөртөө засах сяний Жянмэнь тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга юм.

2010 онд тэрээр их сургуулиа дүүргээд төрсөн нутаг Жянмэнь тосгондоо буцжээ. Тэр үед уулын мухрын Жянмэнь тосгон нь амьдралын нөхцөл тун хомс, тарчиг тосгон байв. Нутагтаа очсон тэрээр тосгоны иргэдээ ядуурлаас ангижруулах зорилт тавин ажиллаж, эхлээд хулс зарж, чинжүү тарилсан боловч амжилтад хүрч чадсангүй.

2017 онд орон нутгийнхаа онцлогт тааруулан уулархаг бүсэд ургахад тохиромжтой усан тутарга тарих болов. Гэр бүл зохиож хуримлахдаа хэрэглэнэ гэж хадгалсан 300 мянган юаниараа тосгоныхоо үгээгүй өрхүүдэд тутаргын үр, галуу, загас худалдан авч өгсөн бөгөөд 8 га талбайд тутарга тариалжээ. Тэр жилдээ элбэг ургац авч, тариачдын магнай тэнийв.

Сүүлд шигуа, амтат мөөг, дэлдүү тариалж, иргэдээ дайчлан ядууст туслах шинэ замыг нээв. 2020 онд Жянмэнь тосгоны иргэдийн жилийн дундаж орлого 8000 юаниас давж, ядуус гэх нэрнээс бүрмөсөн ангижирсан юм. 12 жилийн хугацаанд тус тосгоны иргэдийн орлого 10 дахин нэмэгдэж, Ян Нин төрөлх нутгаа хөгжүүлэх үйлстээ улам их амжилт гарган гялазаж явна.

Н.Пүрэвжав