Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулав
2022-10-27 15:38:38
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Экологи байгаль орчны яамнаас өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Хятад улсын бодлого, үйл ажиллагааны 2022 оны тайлан”-г нийтлэв. 2021 оноос хойш Хятад улс "Парисын гэрээ"-г идэвхитэй мөрдөж, нүүрстөрөгчийн  ялгаруулалтыг хазаарлах, нүүрстөрөгчийг дундаж түвшнээс хэтрүүлэхгүй барих зорилтын эргэн тойронд төрөл бүрийн чухал ажлуудыг дэс дараалалтай хэрэгжүүлж, илэрхий үр дүнд хүрснийг уг тайланд тэмдэглэжээ.

Эдүгээ Хятад улс нүүрстөрөгчийн ялгаруулалтыг хазаарлах ба нүүрстөрөгчийг дундаж түвшнээс хэтрүүлэхгүй барих “1+N” бодлогын системийг хэдийнэ байгуулж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг тогтоон барих дунд урт хугацааны стратегийг боловсруулж, Хятад улсын нүүрстөрөгчийн ялгаруулалтын лицензийн арилжааг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратегийг боловсруулан хэрэгжүүлж байна.

Эхний шатны тооцоогоор 2021 онд Хятад улсын нэгж ДНБ-ийг бүтээхэд ялгаруулсан нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 2020 оныхоос 3.8 хувиар буурч, 2005 оныхтой харьцуулахад 50.8 хувиар багасчээ.





\Уртнасан\