Ши Жиньпин нар хувьсгалын өлгий нутагт зочлов
2022-10-27 17:26:40
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Ди Шюешян, Ли Ши нарын хамт Шааньши мужийн Янь-Ань хот дахь хувьсгалын өлгий нутгийн дурсгалтай танилцав. Энэ сарын 27-ны үдээс өмнө Ши Жиньпин тэргүүт удирдлагууд ХКН-ын долдугаар их хурал болсон газар, Мао Зэдүний амьдарч байсан газар зэрэгтэй танилцаж,  Янь-Аний хувьсгалын дурсгалын ордонд “ХКН-ын Төв хороо Янь-Аньд байрлаж асан 13 жилийн түүхэн замнал”  үзэсгэлэнг сонирхов.