Ши Жиньпиний үзэл санаа хийгээд их хурлын тухай тайлбар
"Хятадын төсөл төлөвлөгөө • Дэлхийн боломж" цувралын эхний хэсэг
"Ардчиллын тухай Хятад улсын өгсөн хариулт - Бүх үйл явц дахь ардын ардчиллыг тууштай ахиулъя".
Бүх үйл явц дахь ардын ардчилал бол ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний бүтээлчээр дэвшүүлсэн томоохон үзэл баримтлал бөгөөд энэ нь мөн "Дэлхийн ардчилал аль зүг рүү явж байна вэ" гэсэн томоохон асуултад Хятадын өгсөн хариулт юм. Ерөнхий нарийн бичгийн дарга ХКН-ын ХХ их хурлын үеэр хийсэн илтгэлдээ, “Зөвлөлдөх ардчиллыг бүх талаар хөгжүүлж, зөвлөлдөх ардчиллыг өргөн хүрээтэй, олон давхаргад зохион байгуулалттай хөгжүүлэхийг дэмжиж, ХКН-ын удирдсан олон намын хамтын ажиллагаа, улс төрийн зөвлөлдөх тогтолцоо, ардын улс төрөөр зөвлөлдөх ардчилсан хяналт, гишүүдийн олон салбарын ард иргэдтэй харилцаатай байх тогтолцооны механизмыг цаашид сайжруулна. Хятадын бүх үйл явц дахь ардын ардчилал нь бүхэл бүтэн тогтолцоо, дүрэм журамтай төдийгүй бүх нийтийн оролцооны практиктай, хамгийн өргөн цар хүрээтэй, үнэн бодитой, үр дүнтэй ардчилал юм” гэжээ.