Хятадын зүүн хэсэгт орших Жэжян мужийн И-ү хот нь дэлхийн "Жижиглэнгийн худалдааны нийслэл" гэгддэг. Энэ нутгийн 2.1 сая гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн 230 гаруй улс орон, бүс нутагт зарагддаг юм.
Жан Жи-ин гэгч И-ү хотод борооны шүхрийн бизнес эрхлээд 26 жил болжээ. Өнгөрсөн зууны 70-80-аад оны үед Жан Жи-иний аав нь Жэжян мужийн Жяшин хотын нэгэн гудамжинд шүхэр засварладаг ажилчин байжээ. Дараа нь тэрээр Хятадын гадаадад нээлттэй байх эдийн засгийн урсгалыг даган, бизнес хийх боломжийг ашиглан, борооны шүхрийн үйлдвэр нээсэн юм. Борлуулалтаа өргөжүүлэхийн тулд тэрээр өөрийн охин Жан Жи-инийг төрсөн нутгаасаа 200 гаруй километрийн зайд орших И-ү хотод суулгаж, дэлгүүр ажиллуулжээ. 20 гаруй жилийн дараа Жан Жи-ин И-ү хотод борооны шүхрийн таван дэлгүүртэй болсон байна. 2016 онд Жан Жи-ингийн охин гадаадад суралцсаныхаа дараа улсдаа буцаж ирэн ээжтэйгээ хамт мөн борооны шүхрийн бизнес эрхэлжээ.
Хятадад Жан Жи-ин шиг гурван үеэрээ бизнес эрхэлж, жижигхэн барааны дэлгүүр ажиллуулж байснаа өөрийн гэсэн баян тансаг амьдралтай болсон хүн олон бий.
\Ренчинсоо\