Ши Жиньпин Хунчи буюу Улаан туг сувагт зочлов
2022-10-28 20:14:58
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 28-нд ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хэнань мужийн Линьжөү хотын Хунчи буюу Улаан туг сувагт зочлов.

1960-аад онд хүчир бэрхтэй үйлдвэрлэл, амьдралын нөхцөлийг сайжруулах, усны эх үүсвэрийн хомсдлоос ангижрахын тулд Хэнань мужийн Линь сянь (одоогийн Линьжөү хот) ард түмэн дэлхийд нэрт гарсан усан ашиглалтын томоохон төсөл болох асга хадан дээр Хунчи сувгийг барьж байгуулжээ.

Уг сувгийг барьж байгуулахад 100 мянган хүн 10 шахам жилийг хэрэгсэн 1250 толгодыг тэгшилж, 211 хонгил малтан, 152 усны суваг барьж, Тайхан нурууг дамнасан 1500 км урт "хиймэл гол"  байгуулсан байна.

Хунчи сувгийг барьж байгуулснаар Линь сяньд "арван жилд ес гандаж, газрын тосноос үнэтэй ус" байсан гашуун түүхийг эцэс болгож, үйлдвэрлэл, амьдралын нөхцөлийг үндсээр нь өөрчилж, эдийн засаг нийгмийн асар их үр ашиг олсон байна.