Сүүлийн өдрүүдэд ХТРТ нь Турк, Лаос, Филиппин, Балба зэрэг улс орнуудад “Шинэ аян, нийтлэг хувь заяа” сэдэвт ХКН-ын 20-р их хурлын зориг санааг танилцуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулсан бол оролцогчид “Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалт”, “Бүс ба зам”, “Хятадын шинэ аян ба дэлхийн ирээдүй” сэдвийн хүрээнд үзэл бодлоо гүнзгий солилцжээ.
Туркийн ахлах дипломатч: Хятад улс дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан
10-р сарын 26-нд, ХТРТ-ын Ази Африкийн орнуудын хэлний нэвтрүүлгийн төв, БНХАУ-аас Туркт суугаа элчин сайдын яам, Туркийн судалгааны төв хамтран “Шинэ аян, нийтлэг хувь заяа”сэдэвт онлайн форум зохион байгуулж, БНХАУ-аас Туркт суугаа элчин сайд Лю Шаобинь, Туркийн стратеги болон нийгмийн судалгааны Мармара сангийн ерөнхийлөгч, доктор Аккан Сувер, Cumhuriyet сонины сэтгүүлч Мехмет Али Гуллер нар илтгэл тавьжээ.
Туркээс олон оронд элчин сайдаар ажиллаж өнгөрсөн ахмад дипломатч Хакан Оккал хэлэхдээ, ХКН-ын удирдлага дор Хятадын хөдөө тосгоны 100 сая орчим ядуу амьдралтай иргэд ядуурлаас гараад зогсохгүй иргэдийн амьдралын түвшин илт дээшилсээр байна. Энэ нь дэлхийн энх тайван хөгжлийг хамгаалах, дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулж байна гэжээ.
ХКН-ын 20-р их хурлаар дамжин Хятадын нийт иргэдийн оролцоотой ардчиллын утга учир нь ард иргэд эзэн суух эрхийг бодитоор хамгаалж байгаа гэдгийг гүнзгий ойлгосон гэж нэрт сэтгүүлч Мехмет Али Гуллер хэлж байлаа.
Лаосын албан тушаалтан: Хятадын Коммунист намын эрхэм зорилгыг өндрөөр үнэлж байна
ХТРТ-ын Ази, Африкийн орнуудын хэлний нэвтрүүлгийн төвийн Лаосын Вьентьян дахь студи Хятад-Лаос төмөр замын дагуух Лаосын Луанг Прабанг, Нанта, Оудомсай мужуудын захиргаатай хамтран “Шинэ аян, нийтлэг хувь заяа” сэдвээр тусгай судлан ярилцах хурал зохион байгуулжээ. Үүнд, ХКН-ын 20-р их хуралд Ши Жиньпин даргын хийсэн илтгэл нь Марксизмын хөтөлбөрийн чанартай баримт бичиг болох бөгөөд мөн Лаос Хятадаас туршлага судлахад хэрэгтэй чухал баримт бичиг болно гэж оролцогсод үзжээ.
“Хятадын туршлагаас суралцаж, улс орныхоо анхан шатны засаглалын түвшнийг дээшлүүлэхийг хүсэж байна” гэж Лаосын Нанта мужийн захирагчийн орлогч Анжан Кампаонг, Оудомхай мужийн захирагчийн орлогч Аонекео Оуналом нар хэлэв.
Филиппиний судалгааны төв: Хятадын хөгжил дэлхийд тодорхой, тогтвортой байдал авчирна
10-р сарын 24-нд ХТРТ-ын Ази Африкийн орнуудын хэлний нэвтрүүлгийн төв нь Филиппиний Азийн Стратеги судлалын хүрээлэн, Филиппиний Global Talk News радио-тай хамтран “ХКН-ын 20-р их хурал тухай: Шинэ аян дахь Хятад-Филиппин харилцаа” онлайн хурал зохиожээ.
Филиппин-БРИКС-ийн стратеги судлалын зөвлөх байгууллагын үүсгэн байгуулагч Херман Лорел хэлэхдээ, ХКН-ын 20-р их хурлын тайлан олон агуулгыг багтаасан, ялангуяа, “Хоёр дахь зуун жилийн зорилтыг биелүүлэх шинэ аян”, “Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалт”, “өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх”, “чансаатай
хөгжлийг дэмжих”, “бүх нийтийн оролцоотой ардчилал”, “хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг сурталчлах” зэрэг чухал түлхүүр үгнүүд нь Хятадын цаашдын замналын талаарх олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал хандуулж буй асуултуудад тодорхой хариулт өгсөн гэж үзэж байна. Мөн Хятадын хөгжил нь дэлхийн нийтэд илүү тодорхой, тогтвортой байдал авчирч, эерэг энерги нэмэрлэх болно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.
Филиппин улс төр судлаач Леомил Апортадера хэлэхдээ, зуун жилийн түүхтэй, 70 гаруй жил төр барьсан ХКН нь өөрийн хөгжил дэвшлээ биелүүлсэн төдийгүй, нэн чухал нь Хятадын ард иргэдийг дайчлан асар их амжилтад хүргэсэн явдал болно гэжээ.