Ши Жиньпин хотын хөгжлийн хуралд баяр хүргэв
2022-10-31 17:12:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 2022 оны дэлхийн хотуудын өдрийн гол арга хэмжээ болох Хот байгуулалт, тогтвортой хөгжлийн дэлхийн хоёрдугаар бага хуралд баяр хүргэж захидал илгээжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, "Дэлхийн хотуудын өдрийн арга хэмжээ нь "Сайхан хот, илүү сайн амьдрал" үзэл баримтлалыг уриалж, дэлхийн хотуудын тогтвортой хөгжлийг ахиулах зорилготой бөгөөд тэнцвэрт байдал, зохицуулалт ба хүртээмжтэй байдал, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжил цэцэглэлтийн хөгжлийн хэв маягийг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Дэлхийн хөгжлийн санаачилгад идэвхтэй оролцож, НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, “Шинэ хот байгуулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг түргэтгэн, эдийн засгийг үр дүнтэй сэргээхэд тус дөхөм үзүүлж, экологийн орчны чанарыг сайжруулан, хот төлөвлөлтийн үр ашгийг дээшлүүлж, дэлхийн тогтвортой хөгжлийг хамтдаа ахиулахыг дэлхийн хотуудад хүсэж буйгаа" илэрхийлжээ.

2022 оны Дэлхийн хотуудын өдрийн гол арга хэмжээ болон тогтвортой хот байгуулалтын дэлхийн хоёрдугаар бага хурал өнөөдөр Шанхайд нээгдсэн юм. Энэхүү арга хэмжээг Хятадын Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн яам, Шанхай хотын захиргаа, НҮБ-ын Хүн амын суурьшлын хөтөлбөр хамтран зохион байгуулжээ.