Германы канцлерын айлчлалд холбогдуулж байр сууриа илэрхийллээ
2022-11-01 19:06:02
Share
Share this with Close
youtube WeChat

Ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын канцлер Олаф Шолц 11-р сарын 4-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байгаад холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 11-р сарын нэгэнд хэлэхдээ, энэ жил Хятад, Герман дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хятад, Герман бол иж бүрэн стратегийн түнш юм. Энэ удаагийн айлчлал нь цар тахал дэгдсэний дараа Европын орны удирдагчийн Хятад улсад хийх анхны айлчлал бөгөөд Олаф Шолц Германы канцлер болсны дараа Хятад улсад хийх анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Тухайн үед хоёр орны удирдагчид хоёр талт харилцаа, Хятад-Европын харилцаа, олон улсын нөхцөл байдал, глобал засаглал зэргээр санал бодлоо гүнзгий солилцох болно. Хятад-Германы улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр талын язгуур ашиг сонирхолд нийцнэ. Тиймээс удахгүй болох айлчлал шинэ цаг эриний Хятад-Германы иж бүрэн стратегийн түншийн харилцаанд шинэ эрч хүч сэлбэж, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулсан айлчлал болно гэдэгт итгэж байна гэв.