Хятадын сансрын станц нь нийт хүн төрөлхтнийх байх болно
2022-10-31 23:05:22
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар 10-р сарын 31-ний 15 цаг 37 минутад Хятадын сансрын станцын гурав дахь бүхээг болох-Мэнтянь туршилтын бүхээгийг амжилттай хөөргөжээ. Сансарт хөөргөсний найман минутын дараа туршилтын бүхээг задгай сансар дахь тойрог замдаа амжилттай орсон нь хөөргөлтийн ажил бүрэн амжилттай болсныг харуулж байна. Ингэснээр Хятадын сансрын станц нийт гурван бүхээгээс бүрдсэн “Т хэлбэрийн бүтэц тохиргоо”-ны бүтээн байгуулалтаа удахгүй дуусгана гэсэн үг юм. 

Сансрын станц байгуулах нь Хятадын сансар судлалын үйлсийн чухал үйл явдал болно. 1992 онд нисэгчтэй сансар аяллын төслийг албан ёсоор баталснаас авахуулаад 2022 онд сансрын станцын тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай дуусгаж, сансрын уудам өөрийн станцтай болох хүртэл Хятад улс гучин жилийн ер бусын замналыг туулсан юм. 

Ялангуяа сүүлийн арван жилд Хятадын сансар судлал хурдтай хөгжиж эхэлсэн. Энэ хугацаанд сансарт 274 удаагийн хөөргөлт хийсэн бол сүүлийн таван жил бүр ч 192 удаа пуужин хөөргөсөн нь Чанжэн зөөгч пуужингийн хөөргөлтийн 43.2 хувийг эзэлсэн байна. Эдгээр ололт амжилт нь Хятад улсыг сансар судлалын хүчирхэг орны эгнээнд оруулжээ.  

Хятадын сансар судлалын ололт амжилт нь Хятадын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодит тусгал болно. ХКН-ын 20-р их хурлын тайланд дурдсанаар зарим зангилаа технологи, стратегийн чанартай шинэ тулгар хөгжиж буй аж үйлдвэрийн хөгжил, нисэгчтэй сансар аялал, сар болон ангараг гаригийн судалгаа, далайн гүн дэх судалгаа шинжилгээ, супер компьютер, хиймэл дагуулын навигаци, квант мэдээлэл, цөмийн эрчим хүч, шинэ эрчим хүчний технологи, том нисэх онгоцны үйлдвэрлэл, био-анагаах ухаан зэрэг салбар дахь судалдаа нь томоохон амжилт гаргаснаар Хятад улс шинийг санаачлагч том орнуудын эгнээнд алхан орсон гэлээ. 

Ташрамд дурдахад, Хятадын нисэгчтэй сансар аяллын төсөл нь энхийн зорилготой бөгөөд эрх тэгш, харилцан ашигтай, хамтаар хөгжих зарчмын дагуу Франц, Герман, Итали, Орос, Пакистан, НҮБ-ын сансар судлалын газар, Европын сансар судлалын байгууллага зэрэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар хамтарсан олон төслийг хэрэгжүүлж, нааштай үр дүнд хүрсэн юм. 

Хятадын сансрын станц бол НҮБ-ын бүх гишүүн орнуудад нээлттэй гэдгээ зарласан анхны сансар судлалын төсөл юм. Одоогоор 17 улс орон, 23 аж ахуйн нэгжийн 9 төсөл Хятадын сансрын станцын судалгааны эхний төслүүдээр шалгараад байна. Энэ нь Хятад улсын сансар судлалын салбарт хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг тууштай баримталж буйг гэрчилж байна.