Цөөн хэдэн орон Хятад улсыг харлуулж чадахгүй гэв
2022-11-01 19:03:43
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын 31-нд, НҮБ-ын 77-р ерөнхий ассамблейн 3-р комиссын хуралдаан дээр 60 гаруй улс орон хамтарсан мэдэгдэл нийтэлж, Шиньжян, Хонконг, Төвөдийн үйл хэрэг бол Хятад улсын дотоод засаглал, тиймээс хүний эрхийн асуудлыг улс төржүүлж, давхар стандарт хэрэгжүүлж, хүний эрхээр шалтаг болгож Хятад улсын дотоодод хөндлөнгийн оролцоо хийхийг эсэргүүцээд, НҮБ-ын дүрэм, зарчмыг чанд мөрдөж, улс орнуудын ард түмний бие даан сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэн, эв санаагаа нэгтгэн, хамтын хөгжлийг ахиулж, хүний эрхийг хамтаар хамгаалахыг санаачилжээ.

Үүнд холбогдуулж, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 11-р сарын нэгэнд хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа хөгжиж буй орнууд хүний эрхийн асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцэж байна. Тиймээс барууны цөөн хэдхэн орон Шиньжяны асуудал гэгчээр шалтаг болгож Хятад улсыг харлуулж дарах гэсэн оролдлого хэзээд ч биеллээ олохгүй. Шударга ёс үнэний талд байх болно гэжээ.