Үнэн худлыг хутгаж, хар цагааныг тонгоруулж байна гэв
2022-11-01 19:04:51
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн Батлан хамгаалах яам саяхан “2022 оны АНУ-ын батлан хамгаалахын стратегийн тайлан” гэгчээ нийтэлсэн бол энэхүү тайланд Хятад улс Америкийн үндэсний аюулгүйн байдалд “хамгийн ноцтой системийн чанартай сорилт” учруулж байна, Хятад улс өөрийн эдийн засаг болон цэрэг дайны нөлөөллөө ашиглан бүс нутгийн улс орнуудын ашиг сонирхлыг заналхийлж байна хэмээн бичжээ.

Үүнд холбогдуулж, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 11-р сарын нэгэнд хэлэхдээ, энэхүү тайлан нь саяхан Америкийн цагаан ордны нийтэлсэн “үндэсний аюулгүйн стратеги” тайлантай бараг л адилхан агуулгатай. Тухайлбал том гүрний өрсөлдөөнийг дэвэргэж, Хятад улсын дипломат болон батлан хамгаалахын бодлогыг санаатайгаар мушгиж байна. Энэ бол тэр чигээрээ хүйтэн дайны сэтгэхүй, дээрэнгүй үзлийн тусгал юм. Америк ер нь энх тайван, хөгжил гэх цаг эриний гол урсгалыг мөрдөж, хүйтэн дайны сэтгэхүйгээ орхихыг бид шаардаж байна гэжээ.