Хятадын сансрын станц нийт хүн төрөлхтнийх юм
2022-11-01 19:31:30
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын сансрын станцын гурав дахь бүхээг болох-Мэнтянь туршилтын бүхээгийг амжилттай хөөргөсөнтэй холбогдуулан 11-р сарын 1-ны Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ,  Мэнтянь туршилтын бүхээгийг амжилттай хөөргөсөнд бид халуун баяр хүргэж байна. Энэ нь Хятадын нисэгчтэй сансар аялал, судалгааны үйлсийн чухал үйл явдал бөгөөд Хятад улс дэлхийн сансар судлалын хөгжилд маш их хүчин зүтгэл оруулсныг харуулж байна. Хятадын нисэгчтэй сансар судлалын салбар бие даан хөгжсөөр ирсэн бөгөөд хэзээд дэлхий нийтэд нээлттэй юм. Хятад улс сансар судлалын олон байгууллагатай  хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар хамтарсан олон төслийг хэрэгжүүлж, нааштай үр дүнд хүрсэн юм. Хятадын сансрын станц бол НҮБ-ын бүх гишүүн орнуудад нээлттэй гэдгээ зарласан анхны сансар судлалын төсөл юм. Одоогоор 17 улс орны  төсөл Хятадын сансрын станцын судалгааны эхний төслүүдээр шалгараад байна гэжээ.