Ши Жиньпин баярын захидал илгээв
2022-11-02 10:36:30
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин Арабын орнуудын холбооны төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурлын ээлжит дарга Алжирын ерөнхийлөгч Абдельмаджид Теббонд захидал илгээж, 31-р хурал Алжир улсад хуралдаж байгаад баяр хүргэв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, "Арабын ертөнцийн хамтын хүчирхэгжлийг Арабын холбоо чармайн ахиулж, Ойрхи дорнодын бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг сахиулж, олон талт үзэл, хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалахад цуцалтгүй хүчин чармайлт гаргав. Арабын орнуудын эв нэгдлийг эрчимжүүлэхийн төлөө Алжир улс урт хугацаагаар хичээн зүтгэж, хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашгийг идэвхтэй хамгаалж, Хятад хийгээд Арабын орнуудын хамтын ажиллагааг чухалчилсаар ирснийг би сайшаан дэмжиж байгаа" гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, "Хятад улс нь Алжир хийгээд Арабын орнуудтай өнө удаан жилийн найрсаг харилцаатай юм. Сүүлийн жилүүдэд хоёр талын улс төрийн итгэлцэл өдөр ирэх тусам бэхжиж, “Бүс ба зам”-ын хамтын байгуулалт гүнзгийрэн хэрэгжиж, олон салбарын бодит хамтын ажиллагаа баялаг үр дүн олов. Цар тахлыг даван туулахад Хятад Алжир байнга харилцан тусалж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулж, өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээг бий болгосон байна. Арабын орнуудтай хамт байж, үргэлжлэн гуйвшгүй харилцан дэмжиж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ эриний Хятад Алжирын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүрдүүлж, Хятад Алжирын харилцааны сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоож, дэлхийн энх тайван хийгээд хөгжлийг ахиулахын төлөө хүчин чадлаа өргөхөд Хятадын тал бэлэн байна" гэжээ.