Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэв
2022-11-02 16:53:14
Share
Share this with Close
youtube WeChat

Америк, Канад зэрэг цөөн орон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы гуравдугаар комиссын хуралдаан дээр хүний эрхийн асуудлаар Хятад улсыг харлуулахыг оролдсон боловч НҮБ-ын гишүүн орнууд Хятадыг дэмжин, хүний эрхээр халхавч болгон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэв.

Кубаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Бемарас хэлэхдээ, "Улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, тусгаар улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх нь олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ юм. ШУӨЗО, Хонконг, ТӨЗО-ны асуудал нь Хятадын дотоод хэрэг. Хүний эрхийн асуудлыг улс төржүүлж, давхар стандарт хэрэгжүүлэхийг эсэргүүцэж, хүний эрхээр халхавч болгон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байна" гэжээ.

Саудын Араб Персийн булангийн зургаан орон, Йемен, Ливи зэрэг орныг төлөөлөгч нар Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлэн, хүний эрхийн асуудлаар бодитой, бүтээлч мөртөө улстөржихгүй байхыг зарчмыг баримталж, "НҮБ-ын дүрэм", "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ын зорилго, зарчмыг баримталж, улс орны бүрэх эрх, дотоод хэрэгт оролцохгүй байх ёстой гэжээ.

Н.Пүрэвжав