Хятад-Лаосын төмөр замын ачаа тээвэрлэлт тогтворжлоо
2022-11-02 10:29:12
Share
Share this with Close
youtube WeChat

Лаосын хойд нутагт орших Хятад-Лаосын төмөр замын Муон Сай өртөө энэ сарын 1-ний өдрөөс ачаа тээврийн хэсгээ ажиллуулж эхэлснээр уг төмөр замын шугам Лаосын нутагт ачаа тээврийн 7 өртөөтэй боллоо. Ингэснээр Хятад-Лаосын төмөр замын бүх ачаа тээврийн өртөө бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөл бүрдэж тээвэр баталгаажив.

Муон Сай өртөөний ажилчид үүрэг хариуцлагаа биелүүлж, ачиж буулгах төхөөрөмж, жин хэмжүүр, түлш хангах байгууламж зэрэг дэд бүтцээ журмын дагуу бэлдэж, ачаа тээврийн үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангалаа. Уг өртөө нь чингэлэг тээврийн ажлыг голчлон гүйцэтгэх бөгөөд эхний ээлжинд хөдөө аж ахуйн болон туслах бүтээгдэхүүн, ашиггүй тариаланг орлуулсан бүтээгдэхүүн голлох бөгөөд мөн металл, хүдэр зэрэг ашигт малтмал ч зөөвөрлөх юм байна.

Хятад-Лаосын төмөр зам 2021 оны 12-р сарын 3-нд албан ёсоор ашиглалтад орж, 2022 оны 10-р сарын 31-ний байдлаар уг шугамаар нийт 1 сая 718 мянган тонн ачаа бараа тээвэрлэж, тээвэрлэлтийн хэмжээ сард 17,09 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.