Онцгой бэлэг
2022-11-02 19:42:03
Share
Share this with Close
youtube WeChat

ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг 10-р сарын 30-нд Бээжин хотод хүрэлцэн ирж албан ёсны айлчлалаа эхлүүлсэн юм. Тэрээр ХКН-ын 20-р их хурлын дараа Хятадад айлчилсан гадаадын удирдагч төдийгүй тэрээр ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдсоны дараа  гадаадад хийсэн анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. 

Ингээд Ши Жиньпин, Нгуен Фу Чонг хооронд болж өнгөрсөн онцлог үйл явдлаас дурдахад: Одоогоос таван жилийн өмнөх 11-р сард  ХКН-ын 19-р их хурал өндөрлөсний дараа Ши Жиньпин ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоны дараах гадаадад дахь анхны айлчлалаа Вьетнамд хийсэн юм. Тэр удаагийн айлчлалаар ВКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Хо Ши Миний ажиллаж амьдарч байсан байрны өмнө Ши Жиньпин Нгуен Фу Чонгт 19 дугаар ардын өдрийн сониныг бэлэглэсэн юм.

19 дугаар ардын өдрийн сонины 3 дугаарт  Нгуен Фу Чонг 2017 оны 1-р сард Хятадад айлчилсан тухай мэдээлсэн бол 16 дугаарт Хо Ши Мин дарга 1955 онд Хятадад хийсэн айлчлалын тухай мэдээлсэн байдаг.