Ван И Кэтрин Колоннатай утсаар ярив
2022-11-02 09:48:52
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 2022 оны 11-р сарын 1-нд Францын Гадаад хэргийн сайд Кэтрин Колоннатай утсаар ярив.

Ван И ХКН-ын 20-р их хурлын чухал үр дүн болон алс хэтийн, гүн гүнзгий ач холбогдлыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ: "Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын жолоодлого дор Хятад хэмээх энэхүү аварга том хөлөг онгоц салхи хөлөглөн давалгаа өгсөн урагшилж байна. 20-р их хурлаас төлөвлөсөн Хятадын хөгжлийн зураг төсөл болон дотоод гадаад бодлого нь донсолгоон өөрчлөлт ихтэй байгаа дэлхий дахинд чухал тодорхой чанар сэлбэж, дэлхийн хэмжээний өрсөлдөөн сорилтыг даван туулахад хүчирхэг том эерэг хүчин хангаж байна. Хятадаас Франц, Европт хэрэгжүүлж буй бодлого тогтвортой байдлаа үргэлжлүүлэн хадгалж, Хятад Франц, Хятад Европын стратегийн бүх талын түншийн харилцааг ахиулахад бэлэн байна" гэжээ.

Кэтрин Колонна хэлэхдээ, "Хятадын талтай итгэлцлээ гүнзгийрүүлж, дэлхийн энх тайван хийгээд тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахад Францын тал бэлэн байна" гэжээ.

Хоёр тал Украины асуудал зэрэг сэдвээр санал бодлоо солилцов.