Ли Кэчян хурлыг даргалав
2022-11-02 10:10:43
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 1-ний өдөр Бээжингээс ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 21 дэх видео хурлыг даргалав.

“Энэ оны есдүгээр сард болсон Самаркандын дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын хөгжлийг ахиулах талаар ийтлэг ойлголтод хүрсэн. Энх тайван, тогтвортой, хөгжсөн сайхан эх орноо хамтдаа байгуулахыг Ши Жиньпин дарга уриалсан. Хятад улс талуудтай улс төрийн харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, найрсаг солилцоогоо гүнзгийрүүлэн, Шанхайн үзэл баримтлалыг тууштай ухуулан, бүх орны ард түмэнд үр өгөөжийг нь хүргэхийг хүсэж байна” хэмээн Ли Кэчян илэрхийлжээ.

Тэрээр Хятадын эдийн засгийн талаар танилцуулж хэлэхдээ, “Энэ жилд Хятадын эдийн засаг нэгэн үе урьдчилан тооцоолж байснаасаа ноцтой бууралтад орох эрсдэлтэй байсан. Бид эдийн засгаа тогтвортой байлгах яаралтай цогц бодлого хэрэгжүүлж, тогтвортой ажлын байр, үнийн тогтвортой байдлыг баталж чадлаа. Үүний дүнд Хятадын эдийн засгийн өсөлтийн хандлага тогтворжсон. Бид цаашид эдийн засгаа тогтвортой байлгах бодлого, арга хэмжээгээ иж бүрнээр нь хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой эрүүл хөгжлийг дэмжин, эдийн засгийн үзүүлэлтээ зохистой хэмжээнд байлгаж, илүү сайн үр дүнд хүрэхийн тулд хичээх болно” гэв.

ШХАБ-ын олон салбар дахь хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлэн, хамтын ажиллагааны механизмаа боловсронгуй болгож, хамтын ажиллагааны нөөц бололцоогоо ашиглан, хүнс, эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилтуудыг хамтдаа шийдвэрлэн, ард түмэнд сайн сайхан амьдралыг эдлүүлэхийг хүсэж буйгаа талууд илэрхийлэв.