Хөлөг онгоцонд халдсан хэргийг мөрдөн шалгахыг шаардав
2022-11-02 10:46:00
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар тухайн бүс нутгийн цагаар 11-р сарын 1-ний орой  утсаар холбогдохдоо, Хар тэнгисийн боомтуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар ярилцаж, өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцов.

Владимир Путин хэлэхдээ, "Севастопольд Оросын хөлөг онгоц руу халдсан хэргийг сайтар шалгах шаардлагатай бөгөөд Хар тэнгисийн боомтоос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох хэлэлцээрийг хатуу мөрдөх баталгааг Украины талаас авч, хүмүүнлэгийн коридорыг цэргийн зориулалтаар ашиглахгүй амлалтын дагуух хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагааг сэргээх асуудлыг эхлүүлэх боломжтой. Мөн Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоог экспортлоход учирч буй саад бэрхшээлийг арилгах тухай хэлэлцээрийн зарим агуулга одоог хүртэл биелээгүй байна" гэв. Үүнээс гадна сүүлийн гурван сарын хугацаанд хамгийн их эрэлттэй улс орнуудад хүнсний хангамжийг нийлүүлэх зорилт биелээгүй байна.

Туркийн ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсанаар, "Уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад үүссэн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Турк Орос, Украинтай хамтран ажиллаж байгаа бөгөөд Орос, Украин хоёр өмнө нь бусад асуудлыг шийдэж байсан шигээ “Асуудал шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа” байгуулна гэдэгт итгэж байна" гэж Эрдоган хэлэв. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хэлэлцээ хийнэ гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдэгджээ.