Танзанийн Ерөнхийлөгчийн айлчлалын талаар үг хэлэв
2022-11-02 18:41:17
Share
Share this with Close
youtube WeChat

Танзани улсаас Хятад улсад суугаа элчин сайд Мбелва Брайтон Кайлуки саяхан хэвлэлийн бага хурал хийлгэж Танзани-Хятадын хамтын ажиллагааг танилцуулж, өндрөөр үнэлэхийн зэрэгцээ, тус орны ерөнхийлөгч Самиа Сулуху Хассан удахгүй Хятад улсад хийх айлчлалын талаар санал бодлоо илэрхийлжээ. Тэрээр, айлчлалын үеэр хоёр тал олон гэрээ хэлэлцээр байгуулж, дэд бүтэц, хөдөө аж ахуй, худалдаа болон хөрөнгө оруулалт зэрэг олон салбарын хамтын ажиллагаанд шинэ боломж авчрах болно гэжээ.

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 2-нд хэлэхдээ, Самиа Сулуху Хассан ерөнхийлөгч бол ХКН-ын 20-р их хурлын дараа Хятад улсад айлчлах Африкийн анхны төрийн тэргүүн юм. Хятад, Танзанийн найрамдалт харилцаа бол Хятад-Африкийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны маш тод томруун бөгөөд гэрэл цацрангуй хураангуй тусгал билээ. Өдгөө Хятад-Африкийн харилцаа эрчтэй хөгжиж, өндөр түвшинд Хятад-Арикийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулах шинэ цаг эринд ороод байна. Самиа Сулуху Хассан ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь Хятад, Африк хамтдаа шинэ цаг эриний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад эрч хүч сэлбэнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.