Арабын орнуудын дээд хэмжээний уулзалт эхлэв
2022-11-02 10:40:03
Share
Share this with Close
youtube WeChat

Алжирын нийслэлд хоёр хоног үргэлжлэх Арабын орнуудын холбооны 31 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт эхэллээ. Гишүүний эрхээ түдгэлзүүлсэн Сирийг гаргавал Арабын 21 орны удирдагч, засгийн газрын төлөөлөгчид уулзалтад оролцож, бүс нутгийн байдал, халуун цэгийн асуудлаар хэлэлцэх юм.

Сүүлийн уулзалтаас хойш гурван жил гаруйн хугацаа өнгөрсний эцэст, цар тахлаас хойш анх удаа зохион байгуулагдсан Арабын орнуудын дээд хэмжээний уулзалтын энэ удаагийн үндсэн сэдэв нь Палестины асуудал ажээ.

Түүнчлэн, оролцогч орнууд хүнсний аюулгүй байдал, Сирийн байдал, Ливийн байдал, Йемений байдал зэрэг бүс нутгийн халуун цэгүүдийн асуудлаар ярилцаж, зөвлөлдөж, уулзалтын төгсгөлд үр дүнгийн баримт бичгийг гаргахаар төлөвлөж байна.