Хорватын олон улсын шог зургийн үзэсгэлэнд БНХАУ-аас оролцсон Өвөрмонголын нэрт зураач Б.Билэгт түрүүллээ.
Долоон жил дараалан зохион байгуулагдаж байгаа Хорватын CAKOVEC хэмээх комик үзэсгэлэнгийн 2022 оных “Сонирхогчдын спорт” хэмээх сэдэвтэй ажээ. Дэлхийн 53 улс орны 271 шог зураачийн нийт 528 бүтээл уралдаанд иржээ.
Уран бүтээлчид “Сонирхогчдын спорт”-ыг өөр өөрийн өнцгөөс янз бүрээр илэрхийлсэнээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны зураач Б.Билэг зураачийн бүтээл нэгдүгээр байрт, Герман, Украины шог зураачдын бүтээл хоёр, гуравдугаар байрт шалгарсан байна.
1965 онд төрсөн, ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Сөнөд зүүн хошууны Хонгор сумын уугуул, шог зураач Б.Билэг нь Шилийнхотын тусгай мэргэжлийн дээд сургуульд багшаар ажилладаг юм. Улсын хэмжээний болон олон улсын шог зургийн үзэсгэлэнд 300 гаруй бүтээл нь сонгогдож, дэлхийн нэр хүндтэй уралдаанаас 60 гаруй том шагнал хүртэж, олон улсын болон Хятадын шог зургийн уралдааны шүүгчээр олон жил ажиллажээ. Хорватын уралдаанд түрүүлсэн түүний бүтээл болон бусад бүтээлийн дээжээс хүргэж байна.