Америк хүүгээ нэмж буй нь дэлхийд эрсдэл дагуулж болзошгүй
2022-11-03 15:46:18
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар 11-р сарын 3-нд Америкийн Нөөцийн сан бодлогын хүүгээ 75 нэгжээр өсгөсөн нь 4 удаа дараалан давтагдаж байгаа үйлдэл юм. АНУ ийнхүү зөвхөн энэ жил л гэхэд 6 дахь удаагаа хүүгээ нэмж буй нь дэлхий нийтэд түгшүүр төрүүлж байна. Хятадын Төв радио телевизийн CGTN-ийн “Дэлхийн санхүү эдийн засаг” нэвтрүүлгийн баг Хятадын Ардын их сургуультай хамтран дэлхийн 100 гаруй эдийн засагчдын үзэл бодлыг тусгасан судалгаа хийхэд тэд "Америк хүүгээ байнга нэмж буй нь дэлхийн эдийн засгийн уналтыг улам хурцатгаж байна" гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан эдийн засагчдын 90 хувь нь үүнээс болж стагфляцийн эрсдэл нэмэгдэнэ гэж үзэж байгаа бол 94 хувь нь хүүгээ өсгөх нь хөгжиж буй орнуудын өрийн эрсдэлийг эрс нэмэгдүүлэх магадлалтай хэмээн үзжээ.

Дэлхийн хэмжээнд “Хүүгийн өсөлтийн давлагаа” үүсэх нь дэлхийн эдийн засгийг уналтад оруулна хэмээн Дэлхийн банк өмнө нь анхааруулж байжээ. Америкийн нөөцийн сан хүүгээ нэмж буй нь дотоодын инфляцын эрсдэлийг шилжүүлэхийн төлөө юм хэмээн судалгаанд оролцсон эдийн засагчийн 54 хувь нь үзсэн бол 67 хувь нь Америк бодлого боловсруулахдаа дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг илүүхэн анхаарч, уналтад ороод буй дэлхийн эдийн засгийг улам нэрмэхгүй байхыг хүсчээ.