Хөрөнгө оруулалтын тухай олон улсын банк санхүүгийн лидерүүдийн дээд хэмжээний уулзалт болжээ
2022-11-03 19:32:56
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжид мэдээлснээр, Хонконгийн Банк санхүүгийн хяналт удирдлагын газраас зохион байгуулж буй Хөрөнгө оруулалтын тухай олон улсын банк санхүүгийн лидерүүдийн дээд хэмжээний уулзалт 11-р сарын 2-нд Хонконгт болж байгаа бол дэлхийн банк санхүүгийн салбарын 120 гаруй байгууллагын олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг хариуцсан 200 гаруй лидер оролцож, банк санхүүгийн салбар нарийн төвөгтэй сорилтуудыг хэрхэн давах тухай санал солилцож байна. 

Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 3-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, энэхүү дээд хэмжээний уулзалт нь дэлхийн эдийн засгийн хямралыг дарах, мөн банк санхүүгийн салбарыг тогтворжуулахад нааштай хувь нэмэр оруулах болно гэжээ. Энэ бол олон улсын хэмжээнд томоохон нэр нөлөө бүхий үйл ажиллагаа юм гэжээ.